С.Одонтуяа: Хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.09.01

С.Одонтуяа: Хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Баянгол дүүрэгт Усан спорт сургалтын төв нээлтээ хийсэн байна.

Тус төвийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон байна. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны дараа шинээр болон сунгалт хийлгэж бүртгүүлсэн үйлчлүүлэгч бүхэн нэг сарын хугацаанд 50 хувийн  хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. 

Усан спорт сургалтын төв нээлтээ хийлээ

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ. Тэрбээр “Баянгол дүүрэгт Усан спорт сургалтын төв нээлтээ хийлээ. Тус төв нь 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сантай. 

12-15 хүний суудалтай цайны газар, 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб, Триатлоны спортын клуб, Ус чанарын шинжилгээний лаборатори, Эрүүл ахуй, эмнэлгийн яаралтай тусламжийн бичил төв, Чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саунтай. Одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн алба, чадварлаг багш дасгалжуулагчдаас бүрдсэн сургалтын алба, захиргаа үйлчилгээний бусад 20 ажилтантайгаар ажиллаж байгаа. 

Энэхүү төв нь нээгдсэнээр усан спортын ач холбогдлыг сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино” хэмээн мэдээлжээ.