2014.08.27

Ж.Эрдэнэбат: Хамтын зарчмыг удирдлага болгох хэрэгтэй

Монгол Ардын Намын төвийн бүсийн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо.

Шат шатны сонгуульд юун дээр алдаж, бүдэрснээ зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Улс төрийн ууган нам эв нэгдэл муутай байсан гэж гишүүд дэмжигчид  хэлж байлаа. Ялангуяа анхан шатны байгууллагуудтай уялдаа холбоогүй байсан нь ялагдлын гол шалтгаан гэж зөвлөгөөнд оролцсон гишүүд үзлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Бид бүхэн өнөөдөр намынхаа дотоод эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх, шуурхай чанарыг хангах, 2016 оныхоо сонгуулийн бэлтгэлийг үр дүнтэй хангаж орон нутгийн болон УИХ-ын сонгуульд 100 хувийн ялалт байгуулах гэсэн эрхэм зорилготой Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна”  гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү