Хүүхэд хамгааллын хөдөлмөрийн тайланг хэлэлцжээ
Байгууллагын Хүүхдийн сан 2012-2016 онд хамтран ажиллах тухай хөтөлбөр 2011 онд байгуулсан билээ
2014.08.14

Хүүхэд хамгааллын хөдөлмөрийн тайланг хэлэлцжээ

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан 2012-2016 онд хамтран ажиллах тухай хөтөлбөр 2011 онд байгуулсан билээ.

Уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа талдаа болсонтой холбогдуулан өнөөг хүртэлх хэрэгжилтийн явц байдлыг дүгнэх дунд хугацааны тайлангийн хурлыг Гадаад харилцааны яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулжээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, судлаачид уг тайланд оролцсон байна.

Төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс гарсан сургамж, хүрсэн ололт амжилт, тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар энэ үеэр санал солилцжээ

Хурлыг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Исиеэ Домби, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Фолл Малик, Шадар суурин төлөөлөгч Ж.Бруно, ХТҮТ-ийн дарга И.Нарантуяа, ХАБНХ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар үг хэлсэн юм.

Төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс гарсан сургамж, хүрсэн ололт амжилт, тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар энэ үеэр санал солилцжээ.

Хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, хоол тэжээл, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах болон хүүхдийн эрхэд суурилсан нийгмийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх үйлсэд НҮБ-ын Хүүхдийн санд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, цаашид анхаарах зүйлүүд, шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.