Хүй долоон худгийг унадаг дугуйн аялал жуулчлалын бүс болгох нь
Аяны хүрээнд олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн том нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл юм.
2014.08.13

Хүй долоон худгийг унадаг дугуйн аялал жуулчлалын бүс болгох нь

Монголын Залуучуудын Холбоо залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хөгжиж дэвших, спортод ээлтэй болгох үүднээс 2012 оноос эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг эхлүүлсэн.

Аяны хүрээнд олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн том нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл юм.

Төслийн хүрээнд нийслэл төдийгүй орон нутагт ч унадаг дугуйн зам тавигдаж, залуучуудын дэмжлэгийг хамгийн ихээр авч байгаа. Саяхан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачлагч болон дэмжигч байгууллагууд болох Монголын дугуйн холбоо, Cannondale Mongolia, Cmgts, Trek, Atilla , Монголын Extreme холбоо "Залуу дугуйчин" клубууд хамтран хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзалт хийсэн байна.

Уулзалтаар Хүй долоон худгийг баяр наадмаас бусад үед дугуйн аялал жуулчлалын бүс болгох талаар санал бодлоо солилцжээ. Үүнд BMX дугуйн уралдааны бартаат зам барих, дугуйн түрээс, еxtreme үзүүлбэрийн талбай гэх мэт зүйлүүд хийгдэх юм байна.

Шийдвэр гарах хүртэл залуучууд дэмжиж буйгаа илэрхийлж өөр ямар сонирхолтой зүйлүүд хийж талбайг ашиглаж болох талаар саналаа хуваалцахыг “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөн хүслээ.