Олон Улсын Залуучуудын Өдрийг “Залуучууд ба Сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна
Шри ланк улсын нийслэл Коломбо хотноо хуралдсан Дэлхийн залуучуудын чуулга уулзалтын үеэр НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аштай Монгол залуучуудын төлөөлөгчид
2014.08.12

Олон Улсын Залуучуудын Өдрийг “Залуучууд ба Сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна

Өнөөдөр Олон улсын Залуучуудын өдөр. 

Өнгөрсөн 8-ны өдөр НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч Б.Баярбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Залуусын элч Ахмад Алхендавитай Нью-Йорк хотод уулзан монголын залуучуудын өнөөгийн төлөв байдал, хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулан олон зүйл дээр хамтран ажиллахаар болсон байна.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ: “Залуучуудад орон нутгийн, үндэсний, дэлхийн түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй хэсэг байх боломжийг олгох хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Тус чуулганд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Дастин Бартер нар оролцсон юм.

1998 оны 8 сарын 8-12 өдрүүдэд Португал улсын Лиссабон хотноо болсон Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын дэлхийн бага хурлаас жил бүрийн 8-р сарын 12-ны өдрийг Олон Улсын Залуучуудын Өдөр болгох зөвлөмжийг гаргасан бөгөөд энэ нь 1999 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейгаар дэмжигдэж 2000 оны 8-р сарын 12-ны өдрөөс эхлэн Олон Улсын Залуучуудын Өдрийг тэмдэглэн ирсэн билээ.

Энэ жил Олон Улсын Залуучуудын Өдрийг “Залуучууд ба Сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

http://www.un.org/youthenvoy/news/international-youth-day/

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2013 онд гаргасан Дэлхийн залуучуудын баримт хуудсаас үзэхэд 10-24 насны нийт 1.8 тэрбум залуучуудын амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт дэлхийн хүн амын 25%-ийг эзэлж байна.

http://www.prb.org/Publications/Datasheets/2013/youth-datasheet-2013.aspx/

Та бүхэнд Олон улсын Залуучуудын өдрийн мэнд хүргэе.