Сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллалаа
000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, тус аймаг дахь инженерийн шугам сүлжээ зэрэг төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай танилцаа.
2014.08.12

Сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллалаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллаж, Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, тус аймаг дахь инженерийн шугам сүлжээ зэрэг төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай  танилцаа.

Түүнчлэн "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд хийгдэж буй ажил, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Бүрэн сум, Зуунмод хотын Зүүндэлгэр  багт хэрэгжиж байгаа цэвэр бохир усны шугмын ажлын талаар мэдээлэл авлаа.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат шинэ хороолол болон инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх газруудаа үзүүллээ.

Төвийн бүсийн тулгуур төв, Төв аймгийн Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК, Герман Улсын "RSAA" компанитай хамтран боловсруулжээ.

Төв аймгийн хөгжлийн гарц хамтын ажиллагааг Шинэ Зуунмод хот, Шинэ нисэх буудлын төсөл, Эх газрын боомт, эдийн засгийн нээлттэй бүс, Майдар эко сити, Улаанбаатар  дагуул хот гэдэг байдлаар тодорхойлж байна.

Төв аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр эхэлж, барилга, угсралтын "Бүти" компани 980 айлын орон сууцны хороолол барьж эхэлжээ. Үйлчилгээ, нийгэм ахуйн барилга бүхий цогц хорооллын үнийг гүйцэтгэгч компани орон нутагтай тохирсоны үндсэн дээр тогтоох бөгөөд үнийг 1 сая төгрөг дотор тогтоох боломжтой талаар салбарын сайддаа танилцууллаа. 

"1000 айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжих газрыг чөлөөлж, жил гаруйханы дотор эхний 100 айлын орон сууцыг барьжээ.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат шинэ хороолол болон инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх газруудаа үзүүллээ.

"Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд хатуу хучилттай зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт тавигдсан. Сургууль, цэцэрлэг,  сумын тамгын газар, соёлын төвийг нэг өнгө загварын фасадтай болгосон. Удахгүй гүйцэтгэгч компани цэвэр, бохир усны шугмын ажлыг хийнэ гэв.

1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд гадна усан хангамжийн өргөтгөл

Харин Бүрэн сумын тухайд НҮБХХ-ийн санхүүжилтээр ажил хийгдэж байна.  Цэвэр ус, гадна бохирын ус, цэвэрлэх байгууламжийн ажил, гадна дулааны шугам 90-100 хувьтай яваа гэж байв.  Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж МОН 13/302 НҮБХХ-ийн төсөл Зуунмод хотын Зүүндэлгэр багт хэрэгжиж байгаа.  Тус багийн дунд сургуулийн халаалтыг төслийн шугмаар газрын гүний дулаан ашиглан шийдсэнтэй сайд Ц.Баярсайхан танилцав.

Төв аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Улаанбаатар хоттой ойролцоо байршилтай ч төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрийн санхүүжилт орхигдож унтаа байдалд байсан аймагт ажил өрнөж байгаад Ц.Баярсайхан сайд орон нутгийн удирдлагуудад талархав.

Барилга, хот байгуулалтын сайдын дэмжлэгтэйгээр дээрхи ажлууд хийх бололцоо бүрдсэн гэж Төв аймгийн удирдлагууд хэлж байна. Ирэх жилийн төсөвт зарим дутагдаж байгаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэ нь Бүрэн суманд дулааны шугам тавих хөрөнгө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд гадна усан хангамжийн өргөтгөл, 4000-ийн усан сан, цэвэр усны хангамж зэрэг ажлууд байв.