УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилдаа орлоо
Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа бусдыгаа уриалж, цусаа өгсөн нь энэ аж
2014.08.05

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилдаа орлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдрөөс ажилдаа орсон байна.

Тэрээр ажлынхаа анхны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зочилж, цусаа хандивлажээ. Мэдээллийн хэрэгслүүдээр дээрх төвийг цусны нөөцийн хомсдолд орсон тухай мэдээлсэн тул бусдыгаа уриалж, цусаа өгсөн нь энэ аж.

Жил бүрийн долдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд цусны нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг аж.

Нийслэлчүүдийн олонхи нь амралтаа авч орон нутгийг зорьдог, мөн оюутнуудын амралтын улирал таардагтай ч холбоотой юм байна. Одоогоор цусны нөөц байх ёстой хэмжээнээсээ дөрөв дахин бага байгаа аж. Гэтэл энэ үеэр осол аваар ихээр гарч, цус хамгийн их хэрэгцээтэй бүтээгдэхүүн болдог гэнэ. Тиймээс С.Одонтуяа гишүүн иргэдийг цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврахыг уриалаад байна. Түүний санаачлагыг “жиргээчид” мөн дэмжиж, цусаа хандивлажээ.