Н.Удвал сайд
2014.07.30
Н.Удвал сайд амрах болоогүй гэнэ
Намрын налгар өдрүүд үргэлжилсээр, найр наадам ч дуусах болоогүй байгаа энэ өдрүүдэд зарим сайд нар амрах ч завгүй ажиллаж байна.
Тухайлбал, Зам тээврийн сайд шинээр тавьж буй замын ажилтайгаа биечлэн танилцаж яваа бол Хөдөлмөрийн сайд мөн л орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ уулзаж явна.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч амрах болоогүй бололтой. Учир нь тэрбээр өнөөдөр Япон Улсын “Сисмекс” корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяшиг хүлээн авч уулзахын зэрэгцээ ЭМЯ, “Сисмекс” корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дахин гурван жилээр сунгаж, гарын үсэг зурах юм байна. Ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 10.00 цагт ЭМЯ-ны хурлын танхимд болох гэнэ.