Энэ оны хагаст 2.8 их наядын эрдэс бүтээгдэхүүн экспортолжээ
Үндэсний стастистикийн хорооны мэдээлснээр энэ оны нийт экспортын 83.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Харин бүтээгдэхүүний экспортын 47.7 хувийг зэсийн баяжмал бүрдүүлснээр төсвийг орлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан нүүрсийг ардаа орхилоо.
Учир нь 2013 оны хоёрдугаар хагасаас Оюутолгой бүтээгдэхүүн экспортод гарж эхэлсэнтэй холбоотойгоор зэсний экспортоос орж ирэх орлого энэ оны эхний хагас жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдэж, 985.8 сая ам долларт хүрсэн дүнтэй байна.
Монголын экспортын бүтээгдэхүүний зах зээлийн талаар Монголын Экспортлогчдын Холбооны Ерөнхийлөгч ноён Д.Галсандоржтой ярилцлаа.
-Оны эхний хагас жилийн статистик дүнгийн мэдээллээр, тоон үзүүлэлтүүд ил болчихлоо. Үүнээс та хэрхэн харж байна вэ?
2014 оны зургаан сард өнгөрсөн онтой харьцуулахад экспортын дүн үнийн дүнгээрээ 25 хувиар давж биелсэн байна. Үүнээс харахад эрдсийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байгаа. Бүтээгдэхүүнээр нь аваад үзвэл зэсийн баяжмалын экспорт, газрын тосны экспорт алтны экспортын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.
Зэсийн бүтээгдэхүүний экспортын дүн нэг тэрбум долларт хүрчихлээ шүү дээ. Тэр нь өнгөрсөн онд ашиглалтад орсон Оюутолгойн уурхай эхний ээлж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ оны эхний зургаан сард монгол улс нийтдээ 550 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон.
Үүний 250 мянган тонныг Эрдэнэтийн үйлдвэр, 330 мянган тонныг Оюутолгойн уурхай гаргачхаад байгаа. Оюутолгойн уурхайн статистикийг хараад үзэхээр 5.4 тонн алт үйлдвэрлэчихсэн байгаа шүү дээ. Алтны дүн экспортын дүнд ороогүй юм.
Тэгэхээр алтны экспорт 2.2 тонн алт экспортолсон.
Оюутолгой уурхайн зэсийн баяжмалд ачигдсан алтыг оруулбал дахиад 5.4 тонн нэмэгдэнэ.
Тэр хэмжээгээр экспортын орлого нэмэгдэх ёстой. Гэхдээ харамсалтай нь манай статистикийн мэдээлснээр Оюутолгойн алт ороогүй байгаа юм. Нүүрсний хувьд зах зээлийн үнэ уначихсан байгаа.
Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний үнэ 30 орчим хувиар унасан. Төмрийн баяжмалын үнэ 20 хувиар унасан. Нүүрсийг энэ оны зургаан сард 9.3 сая тонныг экспорт хийсэн. Өнгөрсөн оноос 1.2 тонноор нэмэгдсэн. Харамсалтай нь зах зээлийн үнэ унасан, манай экспортын хэмжээ буурсан.
Экспортлогч аж ахуй нэгжүүдийн санхүүгийн байдал тээврийн асуудлаас болоод экспорт бүтээгдэхүүнээ гаргаж чадаагүй байна. Хятадын зах зээлийг хараад үзэхээр нүүрсний, төмрийн жоншны болон цайрын хэрэглээ бол хэвээрээ байгаач өссөн. Манай улс гаргаж чадахгүй экспортыг Канад улс ОХУ, Индонез нэмээд гаргачихсан ийм дүнтэй байгаа юм.
-Ярианы төгсгөлд дотоодоос гарч байгаа бэрхшээлүүдийг дурьдлаа. Үүнийг давах арга замуудыг богино хугацаанд юу гэж харж байна вэ? Ямар арга зам байна?
Цайрын баяжмалын үнэ буурсан байгаа. Өнгөрсөн онд 70 мянган тонныг гаргасан. Энэ жил 40 гаруй тонныг гаргалаа. Үүний бэрхшээлийн асуудал баруун аймагт шүлхий өвчин гарсан. Цайрын баяжмалыг Сүхбаатараас Сайншанд руу авто машинаар зөөдөг.
Байгаль орчны асуудалтай холбогдуулаад авто машины хориг тавьсан байгаа. Хэрвээ авто машины хоригыг багасгах асуудал гарвал цайрын экспортыг хэмжээ нэмэгдэх бололцоотой. Нөгөөтэйгөөр алтны экспортын гэхээсээ алтны монгол банкинд тушаалт бол 3.5 тонн болчихсон.
Ингээд алтны өөр орд газрууд Гацуурт гэдэг юм уу Оюутолгойн уурхайгаас гарч байгаа алтны экспортыг экспортын дүнд оруулан тооцвол манай орны экспортын орлого нэмэгдэнэ. Гадаад зах зээлд бол зэсийн болон цайрын үнэ өссөн. Харин алтны үнэ тогтвортой байна.