Тоон системд шилжих өдөрлөг болно
Монгол улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ.
МТШХХГ-аас эл үйл явдлыг тохиолдуулан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд энэ сарын 31-нд зохион байгуулна.
Мөн энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдыг энэ сарын 16-наас эхлэн бүртгэж байгаа бөгөөд 30-ны өдөр дуусах юм.
Оролцогч байгууллагууд нь өдөрлөгт оролцох хүсэлтээ МТШХХГ-т албан бичгээр ирүүлж бүртгүүлэх аж. Бүртгүүлсний дараа МТШХХГ-тай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа оролцогч байгууллагуудын өдөрлөгт оролцох эрх нээгдэнэ. Өдөрлөгт оролцож буй байгууллагууд өөрсдийн бэлтгэл ажлыг өдөрлөгийн өдөр буюу энэ сарын 31-ний өдрийн 08.00-09.00 цагийн хооронд дуусгасан байх ёстой аж. Нээлтийн үйл ажиллагаа болон өдөрлөг нь 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.