2014.07.16

Эрүүл мэндийн салбарын үнэлэмжийг нэмэгдүүлнэ

Эмч ажилчдын цалин хөлс болоод нийгмийн асуудлыг шийдээд ирвэл авилга болоод хүнд суртал буурах зэрэг олон давуу талуудтай юм.

Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас гаргасан судалгаагаар авлига ихээр авдаг хүнд сурталтай салбарт, эрүүл мэндийн салбар орж байсан юм. Мөн хамгийн их хэл ам таталдаг салбар ч гэж хэлж болох юм.

Тэгвэл энэ салбарыг уналтаас гаргах нэг салбар нь эмч ажилчдын үнэлэмжийг дээшлүүлэх гэнэ. Иймээс Үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн яамтай хамтран тэдний үнэлэмжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ: Ер нь бодит байдал дээр  хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбар ямар байна вэ. Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний  талаар  бид бодитой тооцоо судалгаа хийсэн. Энэ чиглэлээр тухайн яамны сайд  салбарын асуудал хариуцаж байгаа гол хүмүүстэй уулзалт хийж, эрүүл мэндийн салбарт цалингийн болон бусад чиглэлээр авах арга хэмжээгээр тодорхой саналуудыг хүргүүлсэн. Энэ хүрээнд тодорхой арга хэмжээ авагдаж байгаа гэв.