Б.Бат-Эрдэнэ гишүүн түрүү бөхийн бай гардана
УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ энэ жил Улсын баяр наадмаар түрүү бөхийн бай гардан авах нь ээ.
Спортын түүхэнд байгуулсан түүний гавьяаг тоолж баршгүй бөгөөд цол, амжилтыг нь бичихэд урт.
Тухайлбал Далай даян даяар дуурсагдах дархан аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, спортын мастер, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга гээд л хөвөрч өгнө.
Улсын баяр наадамд 12 түрүүлсэн түүхэн амжилттай түүний хувьд улстөрд хөл тавьснаас хойш ганц л удаа төрийн наадамдаазодоглосон. Харин эрхэм гишүүн энэ жил 50 насны босго давж, үндэсний бөхийн түүхэнд ахмад дархан аварга хэмээн бичигдэх болж байгаа юм.
Түүнчлэн ахмад дархан аваргуудад улсын наадмын түрүү бөхийн бай олгодог журам бий. Энэ дагуу Б.Бат-Эрдэнэ гишүүн Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ахмад аваргын анхны шагналаа гардах ажээ.