Долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана
Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо пүрэв гаригт мэдээлэл хийлээ.
Наадмын үеэр ярьдаг хамгийн том асуудал нь хүүхдийн эрх, аюулгүй байдал. Энэ жил үүнд нэлээд анхаарч, морины хүүхдийг заавал даатгалд хамруулах гэнэ. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар болжээ.
Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь уяачтай гэрээ байгуулан, даатгалд хамруулах аж. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “Долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана.
Түүнээс доош настай хүүхдээр морь унуулахыг хориглоно. Хүүхэд бүрт шаардлага тавьж, хамгаалалтын хувцас өмсүүлнэ” гэлээ.
Морь унах насанд хүрээгүй хүүхэд өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж магадгүй тул төрсний гэрчилгээ, даатгалын дэвтрийг нь үзэх гэнэ.