2014.07.08

Бороотой байсан ч хот цэвэрхэн байх ёстойг Нийслэлийн засаг дарга сануулж байна

Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга үндэсний их байр наадам дөхөж байгаа энэ үед хог хаягдлаа цэвэрлэх жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн шуурхай удирдлагын утсанд 216 санал хүсэлт ирсэн байна.

Нийт ирсэн санал хүсэлтийн 227 хувь нь орон сууцтай холбоотой.

45 хувь  нь цахилгаантай холбоотой санал хүсэлт иржээ. Гамшиг ослын хувьд нийслэлийн удирдлагад 140 гаруй дуудлага ирсэн дуудлагын дагуу 59 хүний амийг аварч 43 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэлийн хэмжээнд 300 гаруй техник бүртгэлтэй байдаг. Үүнийгээ дагаад зам тээвэртэй холбоотой асуудал багагүй гардаг. Өнгөрсөн 21 хоногт нийслэлд 651 осол аваарын дуудлага ирсэн байна.

Нийслэл хотод сүүлийн үед хур бороо орсоор байх төлөвтэй байна. Бороотой байна гээд хотын гудамж талбай гэр хороолол орчимын жалга шуудуу дагаж урссан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хойш тавилгүй явуулахыг нийслэлийн ажлын алба үүрэг болголоо.