Ажилгүй 323 иргэнийг ажлын байранд зуучилжээ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.07.09

Ажилгүй 323 иргэнийг ажлын байранд зуучилжээ

“Ажилтай ор­логотой Монгол хүн” хөтөл­бөрийн хүр­­ээнд хөдөл­мөр эрхлэлтийг дэм­жих үйл ажил­лагааг ол­он ний­тэд сур­талчлах зорил­гоор Хөдөл­мөрийн хэлтсээс “Ажилтай орлоготой Баян­­зүрхчүүд” нээл­т­тэй хаал­ганы өдөрлөгийг зохион бай­гуул­лаа.

Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Ахмадын хороо, Азийн хөгжлийн банк­ны суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран уг өдөрлөгийг хамт­ран зохион байгуулжээ.

Дашрамд дурь­дахад, “Аж­ил­­­тай ор­логотой Мон­гол хүн” өдөрлөгийн үеэр ажил­гүй 323 иргэнийг бүртгэж ажлын байранд зуучилсан аж.Мөн МСҮТ-ийн 10 төлөөл­лийг оролцуулан 50 иргэнийг мэргэжлийн сур­гал­тад бүрт­гэ­жээ.

Дүүргийн хэмжээнд үйл ажил­лагаа явуулж бай­гаа ЖДҮ эрхлэгчид бо­лон хуви­а­раа хөдөлмөр эрхлэгч­дийн бүтээгдэхүүнээр үзэс­гэлэн худал­даа зох­ион бай­­гуул­сан бөгөөд 60 иргэн өөрс­дийн бүтээ­лээ олон нийтэд дэлгэлээ.