Иргэд нэгдэж өөрсдийн амьдарч буй орчноо сайжрууллаа
“Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хантайширын нуруу” хоршоотой хамтран тохижилтын ажлын төслийг 05.02-06.02-ны өдрүүдэд хийж хэрэгжүүлжээ.
2014.06.17

Иргэд нэгдэж өөрсдийн амьдарч буй орчноо сайжрууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хантайширын нуруу” хоршоотой хамтран тохижилтын ажлын төслийг 05.02-06.02-ны өдрүүдэд хийж хэрэгжүүлжээ.

“Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, ногоон байгууламж хийх, явган хүний замыг засах, авто замын хажуугийн үерийн далангийн усны шуудууг засах, шороон даланг бетондох” ажлыг 4 хэсэг газарт хийсэн байна.

Дүүргийн 9 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, ногоон байгууламж хийх, явган хүний замыг засах, авто замын хажуугийн үерийн далангийн усны шуудууг засах, шороон даланг бетондох” ажлыг 4 хэсэг газарт хийсэн байна.

Уг ажилд дүүргийн ажилгүй, 40-өөс дээш насны 20 иргэн нэгдэж хоршоо байгуулан, дүүрэг, хорооныхоо тохижилтод хувь нэмэр оруулж, өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар санаачилсан  төслийг Хөдөлмөрийн хэлтсээс дэмжин  хэрэгжүүлсэн аж.

Тус хоршооны гишүүд 06 дугаар сарын 11-ний өдөр хийж хэрэгжүүлсэн ажлаа дүүрэг, Хөдөлмөрийн хэлтэс болон хороондоо хүлээлгэн өгсөн байна.