УИХ-ын гишүүд Авлигын эсрэг салбар байгуулав
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн Авлигын эсрэг ларламентчдын дэлхийи байгууллагын салбар байгууллагыг УИХ-д байгуулж ажиллахаар нэгдсэнээ мэдэгдлээ.
Авлигын эсрэг парламеитчдын дэлхийн байгууллага (GOPAC) 2002 оны аравдугаар сард Канадын Оттова хотноо Канадын Парламент, Дэлхийн банк, Канадын олон улсын хөгжлийн Агентлагийн ивээл дор зохион байгуулагдсан дэлхийн 90-ээд улс орны 170 гаруй парламентчид болон 400 орчим ажиглагчдын бүрэлдэхүүнтэй авлигатай тэмцэх болон сайн засаг-лалыг бэхжүүлэх нь сэдэвт хуралдааны үр дүнд анхлан байгуулагдаж, дэлхийн 90 гаруй орныг төлөөлсөн 900 гаруй парламентч гишүүдээс бүрдсэн зөвлөх авлигын эсрэг тэмцэх нэг чиглэл бүхий зорилго агуулсан дэл-хийн улс орнуудын парламентуудын сүлжээ байгууллага аж.