Авлигын эсрэг парламентчдын дэлхийн салбар байгуулснаа гишүүд зарлав
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбар байгууллагыг Монгол Улсын Их Хуралд байгуулж ажиллахаар нэгдсэнээ мэдэгдлээ.
Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага (GOPAC) нь 2002 оны 10 дугаар сард Канадын Оттова хотноо Канадын Парламент, Дэлхийн банк, Канадын Олон улсын хөгжлийн Агентлагийн ивээл дор зохион байгуулагдсан дэлхийн 90-ээд улс орнуудын 170 гаруй парламентчид болон 400 орчим ажиглагчдын бүрэлдэхүүнтэй авлиугатай тэмцэх болон сайн засаглалыг бэхжүүлэх нь сэдэвт хуралдааны үр дүнд анхлан байгуулагдаж, дэлхийн 90 гаруй орныг төлөөлсөн 900 гаруй парламентч гишүүдээс бүрдсэн зөвлөх авлигын эсрэг тэмцэх нэг чиглэл бүхий зорилго агуулсан дэлхийн улс орнуудын парламентуудын сүлжээ байгууллага юм.
GOPAC-ын үйл ажиллагааны үндсэн зарчим нь, зарим хязгаарлагдмал ардчилал бүхий улс орнуудын парламентчдыг авлигын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, үзэл бодлоороо нэгдсэн дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгүүдээр дамжуулан гишүүд парламентчдынхаа авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагааг нь үр дүнд чиглэсэн удирдлагаар хангах, гишүүд парламентчиддаа авлигын эсрэг тэмцэлд гүйцэтгэх парламентчдын үүрэг роль, чиг үүргийн талаар боловсрол олгох зэрэг болно.
Авилгын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлэг нь үйл ажиллагааны доорхи чиглэлүүдэд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.
Үүнд:
- Мэдээллийн ил тод байдал болон сонирхолын зөрчлийг хязгаарлах хууль зүйн орчинг бүрдүүлэ
- Мөнгө угаах болон авилгын гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Авлигын эсрэг олон улсын конвенци болон дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;- Парламентын ёс зүйг сайжруулах
- Парламентын хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх
- Төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан.
Үйл ажиллагааны дээрх чиглэлүүдийн хүрээнд Авилгын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын асуудал хэрхэн явагдаж байгаа тухай мэдээл авах зорилго бүхий Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголыг 2010 оны 5 дугаар сарын эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Нээлттэй сонсголыг Авлигын эсрэг хуулийн 13, 14 дүгээр зүйл, 18.3 дахь хэсэг, 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зохион байгуулах бөгөөд энэ талаар Авлигатай тэмцэх газрын удирдлагатай урьдчилан зөвшилцсөн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж. Энхбаяр нар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ.