Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн А.Бакей Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Дийпак Элмер болон Засаглалыг дэмжих хөтөлбөрийн менежер Жак Мират нарыг өнөөдөр /2014.06.20/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих хөтөлбөрийн менежер Жак Миратыг албан ёсоор танилцуулж цаашдын хамтын ажиллагаанд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.
Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд
Мөн тэрээр “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлээд Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал бодлоо солилцлоо.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй хууль хэмээгээд олон улсын туршлага дээр үндэслэсэн гэдгийг онцлов.
Ноён Дийпак Элмер Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хэд хэдэн ажиглалт хийсэн талаар хэлж харилцан санал солилцлоо