Санамж бичигт гарын үсэг зуржээ
Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Владимир Кувшиновыг хүлээн авч уулзав
2014.06.19

Санамж бичигт гарын үсэг зуржээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Владимир Кувшиновыг хүлээн авч уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн ноён Владимир Кувшинов Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв, Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улс олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүн, 2002 оны 11 сард жинхэнэ гишүүнээр элсэж, 2010 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болж хамтран ажилласнаар гамшгаас хамгаалах талаар үндэсний чадавхи нэмэгдэж, олон улсын хэмжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бие бүрэлдэхүүнийг сургах, олон улсын байгууллагаас тусламж авах боломжтой болсон байна.