2014.06.19

Хууль зүйн байнгын хороог Д.Ганбат гишүүн даргалах уу?

Хууль зүйн байнгын хорооны дарга хэн болох вэ? гэсэн асуултын эзэн өнөөдрөөс тодорч байна. Хууль зүйн байнгын хороог тэргүүлэх боломжтой гишүүдийн нэрсэд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч ийнхүү УИХ-ын гишүүн Ганбатыг намын бүлэг дэмжлээ.

УИХ-ын төрийн байгууллагын байнгын хорооны дарга А.Бакей  хэлэхдээ: Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлэг хуралдаад Д.Ганбат гишүүнийг хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох нь зүйтэй гэж бүлгээс дэмжсэн байсан.

Би байнгын хорооны хурал дээр байгаагүй гэхдээ манай АН-ын бүлэг дотор хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашаад явах боломжтой  хүн байгаа. Тухайлбал УИХ-ын Д.Ганбат, З.Батзандан гээд гишүүд байна өөр гишүүд ч бас байгаа. Нэгэнт бүлгээс тийм шийдвэр гарсан учраас албан ёсоор Д.Ганбат гишүүний нэр, холбогдох байнгын хороогоор ороод чуулганаар хэлэлцэнэ гэв.