"Гудамж" төсөл Сонгинохайрханы гэр хороололд анхаарна
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.06.13

"Гудамж" төсөл Сонгинохайрханы гэр хороололд анхаарна

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр “Чингис” бондын эх үүсвэрээр хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт баригдах замуудын ажилтай танилцжээ.

Гудамж төслийн хүрээнд энэ жил тус дүүргийн гэр хорооллын дундах замуудад анхаарал хандуулж байгаа аж. Ингэхдээ нэгдүгээр хорооллын арын хэсгээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх гэр хорооллын дундуурх шинэ зам, “Талх чихэр” компанийн арын хэсгээс Хамбын овоог дайруулан тус дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх Ногоон нуур хүртэл замуудыг тавих юм байна. 

Одоогийн байдлаар тус дүүргийн  ш“Монос” уулзвараас Нисэхийн тойрог хүртэлх 5.5 км хүнд даацын автомашин зорчиход зориулагдсан 24 см зузаантайинэ технологийн замыг ажил явагдаж байна. Энэ замыг “Арц суварга”, “Бадрах ойл” компаниуд барьж буй бөгөөд энэ онд багтаан ашиглалтад өгөх аж.