Л.Гантөмөр: Хөгжлийн гарцаа зөв хараад, хүнээ бэлтгэж чадвал бид хөгжинө
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та бид хоёр КТМС-д хамт сурч байсан байх аа?
-Сайн, сайн байна уу. Тийм шүү дээ. Олон жилийн дараа уулзаж ярилцаж байгаадаа талархаж байна. Хоёулаа юун талаар ярилцах билээ?
-Монгол Улсын хөгжлийн гарц сэдвээр ярилцъя. Сониноос Монголын хөгжлийн гарц болох боловсролын салбарын өөрчлөлт, байгалийн баялаг, татварын тогтолцоо, татварын хөнгөлөлтөөр дотоодын бизнесмэнүүдийг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, шатахууны хомсдолоос хэрхэн гарах вэ гэх мэтийн асуудлаар ярилцвал ямар вэ гэсэн санал тавьсан. Хоёулаа энэ чиг лэлээр үзэл бодлоо хуваалцъя.
-Тэгье, бололгүй яахав. Зах зээлд шилжсэн тэр үеэс эрүүл мэнд, боловсрол гэх мэт амин чухал салбараа орхичихсон. Түүнээс хойш энэ салбартаа гар хүрээгүй. Хүрлээ, өөрчиллөө гэдэг ч өнгөлөн далдлалт хийсэн байдаг. Одоо эргээд харахад даяаршиж буй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боловсон хүчин до тооддоо бэлдэж чадахгүй байгаа нь үүнийг гэрчилнэ. Манай улсын байгалийн баялаг дэлхий нийтийн анхаарлыг татаж, мэдээлэл нь ил тод болчихлоо. Гэтэл энэ салбарт ажиллах хүчин дутагдалтай. Манай томоохон компаниудын хамгийн том бэрхшээл бол хүний нөөцийн асуудал гэдэгт эргэлзэхгүй байна. Олон зуун залуу сургууль төгссөн гээд диплом бариад гүйгээд байдаг ч чадвартай, шалгуур давах нь олон биш. Зөвхөн компаниуд бус төрд ч ийм бэрхшээл тулгарч байна. Тухайлбал сая “Хөгжлийн банк” байгуулахад ажиллах хүн байхгүйгээс болоод Монголбанкнаас нэг хэсэг нь нүүж очиж байх жишээтэй. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо байгуулахад бас л хүн байхгүй, яаманд бодлогоо хариуцдаг, тэтгэврийн нас нь дөхсөн хүмүүс очиж байх юм. Яг ажил гардаад аваад явах чадвартай хүмүүс хэрэгтэй байна.
Хүний уураг тархийг хөгжүүлсэн, мэдлэг олгосон дунд сургуулийн боловсрол чухал байна.
Бид хүн чанар, хүмүүжил гэж ярих дуртай. Энэ бүгд хүний тархинд буй мэдээллээс л хамаатай. Ямар мэдээлэлтэй байна, түүгээрээ сэтгэж үг хэл, үйлдэл илэрдэг. Бид өнөөдөр компьютерт программ суулгаж, роботод хичээл зааж байгаа мэт боловсролын системтэй байна. Гэтэл нөгөө талын оролцогч өөрийн гэсэн мэдээ лэлтэй байгаа шүү дээ. Тэр мэдээлэлд нь тулгуурлан яаж боловсрол олгох вэ гэдгээ бодох ёстой. Дараагийн нэг чухал асуудал нь бизнесийн боловсрол хэрхэн олгох вэ гэдгийг анхаарах болжээ. Монголын эдийн засгийн чадамжийг хараад байхад одоогийн байгаагаас хэд дахин олон компани манай улсад шаардлагатай болно. Энэ бүтцэд ажил лах захирлууд хэрэгтэй байна.Нэг хэсэг монголчууд бүгд наймаачид байлаа. Дараа нь шар айраг уусан, бильярд тоглосон гүзээтэй нөхдүүд болсон. Одоо бол уурхайчин, саятан болохын төлөө уралдаж байна. Гэтэл одоо цаг үе тэс өөр мэдлэг чадвар, орчныг шаардаж байна. Хамгийн наад зах нь мөнгийг хэрхэн арвижуулах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй шүү дээ.
Магистр зэрэгтэй сургууль төгссөн хүмүүст шууд ажиллах боломж, чадвар дутмаг байдаг.
Тиймээс боловсролтой хү мүүсээ ажлын туршлагатай болгодог системийг нэвтрүүлэх шаардлагатай нь амьдралаас харагдаж байна. Боловсролын салбарт гарч буй хамгийн том алдаа бол үнэгүй зүйл гэж би боддог. Хүнд чи ийм зүйл чаддаг юм байна, ийм боломж байна шүү гэхийн оронд “Үнэгүй сургаад өгье, хямдралтай сургана, сургалтын төлбөрийг чинь даая” гэдэг. Хоёр том нам ялахын төлөө хэт улайрч, хүний чадвар, чадамжийг үнэ гүйдүүлж байгаа хэрэг. Энэ нь асар их хор хөнөөлтэй. Монголчуудад хөгжиж, бо ловс рох хоёр боломж байна. Эхнийх нь байгалийн баялаг байна. Бидний дунд ерөнхий боловсролын сургуульд сурч чадаагүй хүн бараг байхгүй. Хүн амынх нь бараг 60 хувь нь их дээд сургуульд сурч, төгсдөг. Энэ дэлхийд байхгүй боломж гэж би хардаг. Харин одоо энэ боломжоо хэрхэн сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх вэ гэдгийг бодох цаг болжээ.
Энэ мэт асуудлаа шийдээд боловсролын системээ бод логоор харж чадвал ирээдүй харагдаж байна. Түүнээс гадна өндөр боловсролтой, ажил хийж чадах хүндээ хангалттай мөнгийг нь өгдөг байх ёстой. Чадалтай, боловсролтой “Хас”-ын Ч.Ганхуягийг бэлгэ тэмдэг болгон Сангийн яаманд суулгах ямар хэрэг байна аа. Хийж чаддаг ажлыг нь хийлгээд сардаа 20 мянган ам.долларын цалин өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэнд ажил нь босоод л ирнэ. Хөгжлийн гарцаа зөв хараад, хүнээ бэлдэж чадвал бид хөгжинө. Харамсалтай нь бидний үеийнхэн тэр сайхан цагийг харж чадах болов уу. Уг нь зүтгэсэн ажлынхаа үр дүнг харчихвал сайнсан.
-Тийм шүү, биднийг залуу л гэдэг. Нэг мэдэхэд дөч гараад явчихсан байна. Боловсролын асуудалтай уялдаад хөгжлийн тухай гарцаагүй яригдана. Бид хөгжөөд гурван сая дот роо өрсөлдөхгүй шүү дээ. Харин долоон тэрбум хүнтэй өрсөлдөх тухай ярьж байна. Боловсролын системийн асуудлыг 4-8 жилээр харах боломжгүй. Учир нь одоо сургуульд орж буй хүүхэд төгсөөд дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшиж чадах уу гэдгийг бид харах ёстой. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх бо ловсон хүчин бэлтгэх гэж байгаа бол тэр хэмжээний мэдээлэл бус мэдлэг олоход нь туслах ёстой.
Би “Ньюком” компанийн захирлаар ажиллаж байхдаа гишүүний хэлж буй захирлуудын асуудалтай тулж байсан л даа. Салбар хариуцсан олон захирлууд бизнес актив төлөвлөгөөний янз бүрийн мэдлэг, турш лагатай байсан. Зарим захирлууд маань бизнес төлөвлөгөө гэдгийг мэдэхгүй, биднийг юу хүсээд байгааг ухаарахгүй байсан учир АНУ-аас багш нар урьж, 4-5 удаагийн сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болсон.
Боловсролыг дунд, дээд, компанийн мэргэжлийн гэж ангилах ёстой юм байна гэж би боддог. Манайх өнөөд рийг хүртэл үеэ өнгөрөөсөн боловсролын системийг өөр чилж чадаагүй. Баруунд боловсрол эзэмшсэн хүмүүс мэднэ дээ. Багш орж ирээд ямар ном унших вэ гэдгийг хэлчихээд гараад явчихдаг. Харин оюу тан бие даан дэлгэрүүлж судлаад, магад гүй багштай маргах, мэт гэлцэх хэмжээнд мэдээлэл олж авбал тэр жин хэнэ мэдлэг болж чаддаг. Өөрөө гүйж байж мэдлэг олохоос хүнийг араас нь хөөж мэдлэг олгоно гэдэг үр дүнгүй ажил гэдэг нь харагдаж байна. Дараагийн ярилцах сэдэв маань байгалийн баялаг байх аа?
-Энэ сэдвээр ярих зүйл их байгаа ч аль болох товчилъё. Монгол Улс байгалийн асар их баялагтай нь ил тод болж, дэлхий анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Бид ойрын хэдэн жилдээ уул уурхай, байгалийн баялгаа хэрхэн ашиглах ту хай ярих нь гарцаагүй. Харин баялгаас орж ирсэн мөнгийг юунд зарцуулж, хэрхэн хөгжих вэ гэдгээ зөв харах хэрэгтэй. Би Б.Болд даргаас нэг зүйл асуумаар байна. Хэзээ хөрөнгийн зах зээлд Монголын уул уурхайн компани гарах юм бэ. Монголд үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниудын эзэд хөрөнгийн зах зээлд IPO гаргаад ашгаа аваад эхэл чихсэн шүү дээ.
-Монголын хөрөнгийн биржид “Оюутолгой” нэн тэргүүнд 10 хувиа гаргах ёстой гэсэн хууль бий. “Та вантолгой” гарах ёстой. Бид сонгуулийн өмнө “Таван толгой”-н IPO хийсэн бол 20 хувь нь Хөрөнгийн бир жид гарах байсан. “Тавантолгой”-н Ажлын хэсэгт Хөрөнгийн биржээс хамааралтай бүх бичиг баримт, стандартыг өгсөн. Энэ ажил 75 хувьтай явж байгаа. Үнэт цаасны тухай хуулиа баталчихвал ядаж гадаадад байгаа уул уурхайн компаниудаа бирж дээр гаргамаар байна.
-Монголчууд бид уул уурхай, байгалийн баялгаа хөгжлийн гарц гэж харж байгаа бол хамтарч, нэгдэх хэрэгтэй. Чадах, эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Б.Болд захирлын хэлдгээр монголчууд хоёр сая дотроо бус долоон тэрбум хүнтэй өрсөлдөнө гэдгээ ухаараад нэгдэж чадвал амжилт олно. Уул уурхайг ашиглах маш олон арга байна. Бид арав, хориороо нэгдээд нэг арга, техник, төсөл яриад, нөгөө хэсэг нь болохгүй, бүтэхгүй гэж маргаад юу ч олж чадахгүй, юу ч ахихгүй. Харин үндэсний зөвшилцлөө хийгээд улс орондоо тохирсон арга, төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Туйлын үнэн гэж байдаггүй ч ядаж 80 хувь нь нэгдэх хэрэгтэй. Одоо бол 30 хувь нь ойлголцоод, 70 хувь нь ойлголцохгүй эсэргүүцээд байна. Энэ байдал эсрэгээрээ өөрчлөгдөөсэй гэж би боддог.
-Би арай өөр өнцгөөс харж байна. Манайд татвар төлөгч, сонгогч хоёр салчихсан. Уг нь нэг хүн байх ёстой юм. Та татвар төлөгч бол түүнийхээ хариуд хариуцлага шаарддаг байх ёстой. “Оюутолгой”, “Таван толгой”-г ашиглаад ирэхээр 10 тэрбум ам.долларын эдийн засаг маань 20 тэрбум ам.доллар болох юм байна. Төсөв найман тэрбум төгрөг болно гэж тооцоод тэр мөнгийг захиран зар цуулахын төлөө улайрч байна. Энэ буруу тооцоо.
Орж ирж байгаа мөнгөө гаднаа үлдээгээд, хувь хүний татварын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой юм. Тодруулбал жилдээ 100 мянган ам. долларын орлоготой хүн байлаа гэж бодъё. Нөгөөх нь 10 сая төгрөгийн орлоготой. Тэгвэл энэ хүн 10 хувийн татвараа төлж, 100 мянган ам. долларын орлоготой нь 30 хувийн татварыг төлдөг байх ёстой юм. Ийм тогтолцоог дэлхийн олон орон ашигладаг. Харин өнөөдөр бидэнд томоохон төслүүдээ сүрдүүлж, гэрээг нь цуцална гэх мэтчилэн сүх далайж байгаад хамаг мөнгийг нь хурааж аваад зү гээр л үнэгүй тараачихдаг буруу тогтолцоо үйлчлээд байна. Тэгэхээр үү нийг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ гэдэг асуу дал гарч ирнэ. Хувьцаа гэдэг маань ирээ дүйн ашгийн хувь.
Өнөөдөр монголчууд маань нийтээрээ мөнгөн хуримтлалгүйг харж байна. Тиймээс энэ тогтолцооны үед мэргэшсэн хөрөнгө оруулагч хэрэгтэй. Энэ нь дотоодын даат галын болон тэт гэврийн сан, зарим хязгаарлагдмал эрхтэй арилжааны банкуудыг хэлж байна. Жирийн нэг иргэн хувьцааны зах зээлийг ойлгоход бэрх л дээ. Учир нь хувь цааны ирээдүйн ашгийн өнөөдрийн дүнг харна гэдэг амаргүй. Зах зээл өөрчлөгдөхөд хувьцааны үнэ ханш дагаад өөрчлөгдөнө. Хувь хүн өдөр бүр хянаад, нягтлан бодож, санхүүгийн анализ, судалгаа хийх боломжгүй юм. Та сар бүр тат вар төлдөг ч тэр мөнгө тэтгэврийн сандаа хуримтлал болохгүй, төсөв рүү орчихоод байна. Тэгвэл яах ёстой юм бэ. Тухайлбал танай сониныхон хувийн тэтгэврийн сан байгуулж менежерээ сонгоод ажиллах хэрэгтэй. Тухайн мөнгөөрөө ямар нэгэн компанийн хувьцаа авч, ашгаа хүртэх боломжтой.
Хүн бүхэн компани руу гүйгээд байх бус, харин менежер тайлан тооцоогоо үнэн гаргаж байгааг давхар хянах нь хууль эрх зүйн талаасаа зөв, компанийн засаглалд нэвтэрч чадах тогтолцоо бүрдэх юм. Манай бизнесмэнүүд тат варын тогтолцоог өөрч лөх тухай их ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хөрөнгө оруулалт татахын тулд гадаадынханд таатай нөхцөл бүрдүүлж байсан үе бий. Таатай орчин бүрдүүлснээр байгалийн баялгаа ашиглах боломж бололцоо нээгдэж байна.
Азид байхгүй татварын орчин Монголд бий гэж би хардаг. Дотоодын компаниудын хэлээд байдаг гомдол татварын таагүй орчин бус, төрийн нэрээр ажиллаж буй түшмэдүүдийн дарамтыг хэлж байгаа байх. Ямар ч шаардлагагүй байхад ажлыг нь хийлгэхгүй жилдээ хэд хэдэн удаа шалгаад, байн байн тайлан гаргуулж аваад л. Тусгай зөвшөөрлийг 1-3 жилээр өгдөг байж хэрхэвч болохгүй. Сунгуул гэж хурааж авчихаад авлига өг гээд дараад суучихдаг энэ мэт дарамт ажил хийхэд нь чөдөр болдог байх. Төрийн нэг эрх мэдэлтний гарын үсгийг авах гэж олон өдөр зарцуулдаг. Бизнесмэнүүд өдөр шөнөгүй ажил хийгээд л гүйгээд бай даг, гэтэл нэг тамга барьсан нөхөр хийсэн зүйлгүй хэрнээ хамгийн үнэтэй харшид амьдарч, дэлхийн баячуудын машин унаад эхлэхээр хүний дургүй хүрнэ биз дээ. Энэ мэт байдал нь хүнийг ажил хийх сонирхолгүй болгодог. Энэ мэт дарамтаас салахын тулд төрийн ажлаа цахимжуулах нь хамгийн зөв гарц. Түүнээс биш татварын хэмжээ бизнесмэнүүдэд дарамт бол доггүй болов уу.
-Саяхан шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэ рэг лээний барааны үнэ нэ мэгдэж хүнд асуудал тулгарлаа. Бид яагаад нефть боловсруулах үйлдвэр барьж болохгүй байгаа юм бэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Хаанаас түүхий нефтээ авах вэ гэдгээ сайн ойлгохгүй байх шиг. Дахиад л нөгөө хойд хөршөөс авах нь тодорхой. Тэгвэл нефть, нүүрс шингэрүүлэх холимог технологи байдаг.
Оросууд 1940-өөд оны үед нүүрснээс түлш гарган авдаг “Ангарск” үйлдвэр байгуулж, хожим нь нефть боловсруулах үйлдвэр бол госон. Дэлхийд өнөө дөр энэ тех нологийг мэддэг улс орон олон байна. Бид шилдэг технологи шал гаруулах уулзалт, зөв лөлгөөн зохион бай гуулж болно. Асуудлыг энэ талаас нь харахгүй бол нөгөө л түүхий нефтийн хараат байдлаас гарахгүй.
-Бид эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гарах гарц нь нүүрс. Засгийн газар нь бодлого болгоод, нүүрсээ ашиглан дизель түлштэй болох асуудлыг шийдэх ёстой. Сонгуульд өрсөлдөж буй бүх намууд мөрийн хөтөлбөртөө оруулаасай гэж би хүсч байна. Ирэх дөрвөн жилд заавал хийх ёстой ажлын нэг нь энэ. Сэргээгдэх эрчим хүчний асуудал бидний ярианы нэг сэдэв байгаа. Үнийг нь чөлөөлөөгүй учир энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй юм. Сэргээгдэх эрчим хүч зардал ихтэй ч татварын бодлогоор дэмжиж ажиллаж болно. Засгийн газраас дэмжээд явъя гэхээр чадалгүй, чадваргүй компаниуд аваад хулхидчихаад байгаа юм. Нарны бага оврын станцыг 50 гаруй сумдад тавьсан ч одоо бүгд эвдэрсэн.
-Намайг ирэхээс өмнө сэргээгдэх эрчим хүчний асуудал яригдаад эхэлсэн байсан. “Ньюком”-ын захирал байхдаа би энэ асуудалд анхаарал хандуулж ажилласан. Далайн эргийн орнуудыг эс тооцвол Монгол шиг салхины нөөцтэй орон байдаггүй. Хятадын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ жилдээ 900 гега ватт бол Монголынх 850 мегаватт. Мянга дахин бага байгаа биз. Хятадын эрчим хүчний хэрэгцээний 125 гегаватт нь ирэх таван жилд сэргээгдэх эрчим хүчнээс гарна, үүний 60 гегаватт нь салхинаас, түүний 50 хувь нь Өвөрмонголоос гарна гэж тооцоолж. Гэтэл энэ салхи нь манай говийн салхи шүү дээ. Манай говийн нутгаар жилдээ 50 сая тонн нүүрс экспортлох хэмжээний салхи салхилж байна гэсэн үг. Энэ салхиа эрчим хүч болгох төсөл гарч ирсэн юм. Одоо үргэлжлүүлээд хэрэгжүүлж байгаа. Энэ асуудал цай уух зуур ярих яриа бус стратеги төлөвлөгөө болгон авч явах асуудал юм. Сэдвийн хүрээ маш өргөн учраас ярих зүйл их байна. Энэ удаа ингээд өндөрлөе. Цаг зав гарган уулзаж, ярилцсанд талархал илэрхийлье.
Х.Оюунсүрэн
Эх сурвалж
Өнөөдөр сонин