Гаалийн бүс нутгийнхан илтгэл танилцуулав
2012.04.02

Гаалийн бүс нутгийнхан илтгэл танилцуулав

Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын Юннан мужийн Күнмин хотын захиргаа хамтран зохион байгуулсан “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа”-ны бага хурал энэ оны гуравдугаар сарын 26-27 өдрүүдэд БНХАУ-ын Күнмин хотод боллоо.

Тус хурлаар бүс нутгийн хамтын ажиллагааны бүлгүүдээс Их Меконги /Камбож, Хятад, Лаос, Мианмар, Тайланд, Вьетнам/, Төв Ази /Афганистан, Азербайжан, Хятад, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Таджикистан, Түркменистан, Узбекистан/, Өмнөд Ази /Бүтан, Непал, Бангладеш, Энэтхэг/-ийн эдийн засгийн үйл ажиллагааг хэлэлцэж, Монгол Улсаас илтгэгчээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг оролцсон байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны бүлгийн стратеги зорилт, бүлгүүдийн цаашдын хамтын ажиллагааны чиг үүргийг тодорхойлоход бага хурлын үйл ажиллагаа чиглэж, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийж байгаа ажлаа тайлагнасан Монголын талын илтгэлээс хуралд оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авахаас гадна Монгол-Хятадын гаалийн хамтарсан хяналтын асуудлаарх танилцуулах хуудас төлөөлөгчдөд тараагдсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.