Үндэсний ухамсарыг сэргээж, эв нэгдлийг улам бэхжүүлнэ
Улс төрийн намуудад шинэ хуудас нээсэн Монголын үндэсний ардчилсан намынхан найман жилийн ойгоо тэмдэглэлээ.
Тус нам нь өдгөө 18 мянган дэмжигч гишүүдтэй болтлоо өргөжсөн байна. Тэд үндэсний эв нэгдлийг эрхэм болгон өөрсдийн үзэл баримтлалаа тодорхойлсоноос хойш найман жил өнгөрчээ.
Анх 2006 оны таван сарын 19-нд буюу Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр Үндэсний шинэ нам нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 2011 оны 10-р сард намын дүрмэнд өөрчлөлт оруулж Монголын үндэсний ардчилсан нам болжээ.
Ийнхүү тэмдэглэлт ойд улс төрийн томоохон төлөөлөгч нар болон гишүүд дэмжигчид нь ирж баяр хүргэжээ.
Энэ үеэр Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрээр МҮАН бол ардчилсан хөгжил зах зээлийн харилцаанд шилжихэд их хувь нэмэр оруулсан. Ялангуяа МАХН, МҮАН-Шударга ёс эвсэл 2012 оны сонгуульд хамтран орж, маш их амжилт гаргасан.