“Хүүхдийн эрх-2014” Хүүхдийн уулзалт, зөвлөгөөнд Налайх дүүргийн төлөөлөгчид оролцлоо
Уулзалтаар хүүхдүүдэд хамгийн ихээр тулгамдаж буй хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн бусад асуудлуудыг хэлэлцсэн.
2014.06.06

“Хүүхдийн эрх-2014” Хүүхдийн уулзалт, зөвлөгөөнд Налайх дүүргийн төлөөлөгчид оролцлоо

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баяраар болсоноороо онцлог байлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын даргын хүүхэд багачуудад зориулсан илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцуулсан.

Энэхүү зөвлөгөөнд төвийн болон зүүн аймгуудын төлөөлөл болсон 2500 хүүхэд залуучууд оролцсоноос Налайх дүүргийг төлөөлж буй 30 хүүхдийн хамт ЗДТГ-ын Зархиргаа, хуулийн хэлтсийн дарга Л.Болормаа, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Наранбаяр, Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн байцаагч, цагдаагийн дэслэгч Дэлгэрмаа, 119 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Эрболд нар оролцсон.

Уулзалтаар хүүхдүүдэд хамгийн ихээр тулгамдаж буй хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн бусад асуудлуудыг хэлэлцсэн. Энэ зөвлөгөөнийг хүүхдүүд удирдаж байгаагаараа онцлогтой бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас тавьсан илтгэлийн дараа нэгдсэн уриалга гаргах юм байна.