Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо
Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо
2014.05.14

Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/97 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх, хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. 

Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас санаачилан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус, Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулж батлуулжээ. Энэхүү стандарт нь 9 бүлэг, 89 заалттай. Стандартад  хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын,мэргэшсэн жолооч байхаар заажээ