Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Их зохиолч Д. Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2014.05.08

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Энэ өдөр Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байгаа билээ. Өнгөрсөн болон энэ зууны хөгжил, дэвшлийн түүхийг бүтээгчдийг бэлтгэсэн бахархам замналтай Хүүхдийн байгууллага Монгол улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан билээ..

Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн, Хүүхдийн холбооны хүүхдүүд хүндэтгэлийн жагсаалаар жагсаж, туг залах ёслол боллоо

Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв

Уг арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нээж, Монголын хүүхэд бүрийн төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж байсан төр захиргааны байгууллагын төлөөлөл, үе үеийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Уг арга хэмжээнд Хан-Уул болон Багануур дүүргийн авъяаслаг сурагчид ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэн, Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүд үе үеийн ахмадуудтайгаа “Бүхий олон багачууд” дууг хамтран дууллаа.

Энэ л өдрийг жилийн турш хүлээн бие биенийгээ сураглан санан санан ирдэг ахмадууд маань ирэх жил Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойгоо тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа ярилцаж байлаа.

Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүд үе үеийн ахмадуудтайгаа “Бүхий олон багачууд” дууг хамтран дууллаа