2014.06.05

Засгийн газар албан ёсоор шилдэг агентлаг шалгаруулаагүй гэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн асуулт, түүнд холбогдох хүмүүс дараах хариултыг өглөө

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Саяхан хэвлэл мэдээллээс харлаа. Есөн агентлаг шилдэг гээд гарчихсан байна.

“2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгаа. Хангалтгүй байгаагаа юу гэж дүгнэж байна вэ. Хариуцлага хүлээх ёстой, хангалтгүй ажиллаж, үүргээ биелүүлж чадаагүй гурван яам, агентлагийг нэрлэнэ үү. Мөн ямар хариуцлага тооцож байгаа вэ. Саяхан хэвлэл мэдээллээс харлаа. Есөн агентлаг шилдэг гээд гарчихсан байна. Үүнд дотор Гадаадын хөрөнгө оруулалтын газар орсон байна. Тухайлбал энэ байгууллага яаж шилдэг болсон юм бол? Гадаадын хөрөнгө оруулалтын хангалттай буруулсан, эдийн засгийг сүйрүүлснийхээ төлөө авч байгаа юмуу? Мөн Цөмийн энергийн газар байна. Үүнийг тайлбарлаач. Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг яах вэ”

Тэр 10 сая төгрөгийг нь төсөвтөө буцааж аваад, жаазыг нь буцаагаад өгчих.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:  Харин манай нөхөдүүд шилдэг гэж баахан жааз барьчихсан байна лээ. Засгийн газраас л лав тэр, энэ шилдэг гэж шалгаруулсан зүйл байхгүй. Үүнийг би өнөөдөр тодруулъя. Гурван муу яам, агентлагийн тухайд та бүхэн дүгнэлтээ хий. Хариуцлага тооц гэдэгтэй санал нэг байна. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцоод явна. Н.Батбаяр сайдын хувьд өчигдөр өвчний улмаас чөлөө аваад явсан. Хүн өвчтэй байхад нь ажлаа өг гээд байлтай нь биш. Харж байна”

УИХ-ын дарга З.Энхболд “Тэр жааз нь үнэтэй гэсэн. Тэр 10 сая төгрөгийг нь төсөвтөө аваад, жаазыг нь буцаагаад өгчих. Тэр нь зөв сонголт

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “түүнийг тодруулъя. Арай тийм үнэтэй жааз байхгүй байлгүй дээ

Дорноговийн Мандах, Хатанбулаг сум хэзээ цахилгаан эрчим хүчинд холбогдох вэ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол улсад хоёрхон аймаг, хэдэн сум байнгын эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаагүй байгаа. Дорноговийн Мандах, Хатанбулаг сум бий. Бид ярьж байгаад 2013 зураг төсвийг ажлыг нь төсөвт суулгасан. Түүний үр дүн гардаггүй. Боловсруулсан яамныхан хүмүүс үзүүлэх ч үгүй юм. 2014 онд шугамд холбогдох төсөвт суугаагүй. Үүнийг хэлээч?

Эрчим хүчний сайд М.Сономпил: Тус аймгийн Цагаан суваргаас Мандал сум руу МАК компани өөрийн хөрөнгөөр шугам татахаар болсон. Үүнээс салаалаад 50 км үлдэж байгаа. Түүнийг шийднэ. Харин Хатанбулагийн хувьд зураг төсөл нь боловсруулаад явж байгаа. Хөгжлийн банкны эх үүсвэр болон 2015 оны төсөвт суулгахаар төлөвлөж байгаа.