Цөмийн энергийн газар шилдэг агентлагаар шалгарлаа
Шагнал гардуулах үеэр
2014.06.03

Цөмийн энергийн газар шилдэг агентлагаар шалгарлаа

Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж өнөөдөр дүнгээ гаргалаа.

“Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д 27 агентлаг оролцсоноос Цөмийн энергийн газар гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлыг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулсан үр дүнтэй ажил боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ.

Цөмийн энергийн газрын хувьд цөмийн технологийн дэвшлийг эх орондоо дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндөрөөр үнэлүүлж байсан. Харин энэ удаа Монголын шилдэг агентлагуудын нэгээр шалгарч байгаа нь цөмийн технологийн хэрэглээг олон нийт илүү сайн ойлгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байгаагийн илрэл юм.

Цөмийн инергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Аливаа шалгаруулалтууд нүдээ олсон байх ёстой гэж боддог. Олон улсын атомын үнэлгээний хүрээлэнгээс манай үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээг баталгаажуулсан ийм шалгаруулалт боллоо гэж ойлгож байна. Сүүлийг жилүүдэд цөмийн технологийг энхийн хэрэглээний чиглэлээр ашиглаж, энэ салбар ажилласдын тоо нэмэгдэж байна. Тиймээс хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хүний эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуйд цөмийн технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх, цацрагийн хяналтын асуудлыг чухалчилж ажиллаж байна.