“Алдарт эх” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.
“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ц.Самбуу нарыг,
“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Р.Нэргүй, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэнС.Наранцэцэг, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэнА.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Г.Сувданчимэг, Баянгол дүүргийн 17дугаар хорооны иргэнА.Сарнай, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэнН.Уянга, Баянгол дүүргийннэгдүгээр хорооны иргэнН.Цэцэгдэлгэр, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн Ж.Цолмон, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн С.Эрдэнэцэцэг нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ“Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!
Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ.
Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн.
Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм. Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл, үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ.