Мэндчилгээ
И.Нарантуяа
2014.05.30

Мэндчилгээ

ЭРХЭМ ХҮҮХДҮҮД

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЭЖ ААВ НАРТАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон болон хувиасаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айл өрх болгонд хүүхдийн цовоо дуу хангинаж, үр хүүхэд, эцэг эхийн нандин холбоо удам угсаа дамжин бэхжиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд "Авъяас", гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бид "Эх орон-З6", "Миний гэр бүл" хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөгжлийн хөтөлбөрт хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч нартайгаа хамт оролцон, гэр бүлийнхээ Бахархал, удам угсааныхаа түүхийг мэдэж, бие даах чадваруудад суралцах боломжтой болох юм. Хүүхэд болгон гэр бүлдээ асран хамгаалуулж, аюулгүй орчинд амьдран, хөгжих орчинг бүрдүүлэх нь насанд хүрэгчид биднээс шалтгаална.

Үр хүүхдийнхээ сонирхол, хүсэл мөрөөдлийг дэмжин, хамтдаа ярилцан, сонсож байх нь тэднийг зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал алхамууд болно.

Өдөр болгон хүүхэд бүр баяр баясалаар дүүрэн байх Болтугай!

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа