Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав
Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав
2014.06.03

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.03 / сагсан бөмбөгийн сурагчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.

Сагсан бөмбөгийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 05 дугаар сарын 21-26 ний хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд манай улсаас Б.Отгонсүрэн, Г.Ихбаяр   дасгалжуулагчтай  эрэгтэй, эмэгтэй тус бүр  хоёр баг оролцжээ.

Багийн ахлагч Б.Болормаа

Багш дасгалжуулагч, тамирчдаас гадна багийн ахлагчдыг оролцуулан нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд оролцож эрэгтэй сурагчдын төрөлд Монгол Улсын  баг тамирчид 5 дугаар байр , эмэгтэй сурагчдын баг 11 дүгээр байр  эзэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчдын төлөөлөл  болох О.Дөлгөөн, М.Мишээл, Б.Ундрах, Г.Лхагвадорж нарт Монгол Улсын нэрийг тив дэлхийд мандуулсанд талархал илэрхийлж Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Сайд А/41 тоот тушаал гаргаж

Мөн тэрээр А/41 тоот тушаал гаргаж дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Г.Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн болон  багийн ахлагч Б.Болормаа, А.Алтан-Очир  нарыг тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгээр шагналаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ багш дасгалжуулагчдад Хүн  амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гаргасанд талархаад, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов