2014.05.30
Хорих ангийн харьяа 110-р сургуульд ном өгөв
УИХ-ыын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар бие төлөөлөгчийн газраар дамжуулан ШШГЕГ-ын хүүхдийн 411-р хорих ангийн харьяа 110-р бүрэн дунд сургуулийн сурагчдад Дэлхийн шилдэг зохиолууд болон хувь хүний хөгжлийн тухай ном бэлэглэсэн байна.
Мөн энэ үеэр С.Лувсанвандан сангаас сургуулийн номын санд гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан, уран зохиолын олон сонирхолтой номууд хандивласан юм.