УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эх орондоо иржээ
Интер Номын дэлгүүрт, Ж.Сүхбаатар
2014.05.27

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эх орондоо иржээ

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын XVII Их хурлын дараагаар АНУ-ыг зорьсон.

Түүний хувьд улс төрийн амьдралаас холдож, бясалгалын хүчээр өөрийгөө тайтгаруулан бас ч болоогүй дараагийн алхмаа эрэлхийлж явсан гэдэг. Тэгвэл гишүүн асан маань саяхан эх орондоо иржээ. Тэрбээр холын Америкт суралцангаа эрүүл мэнддээ анхаарсан нь тодорхой байсан юм.

“Интерном”-ын их дэлгүүрээр орж, сонирхсон номоо худалдан авчээ

Харин эх орондоо ирсэн дариудаа “Интерном”-ын их дэлгүүрээр орж, сонирхсон номоо худалдан авчээ. Тэрбээр цахим хуудаснаа “Өнөөдөр “Интерном”-оор орж сонирхолтой хэдэн ном авлаа. Бас урамшууллын шинэ карттай ч боллоо. Өмнө нь улирал тутам “Интерном” дэлгүүрээр орж шинэ бүтээлүүдээс сонирхон худалдаж авдаг байв. Энэ удаа найман сарын дараа орлоо, сайхаан гэж” хэмээн бичсэн юм.