2014.05.27

Ж.Эрдэнэбат: Би Сэлэнгийн Эрдэнэбат гэж хэлүүлэх дуртай

“Хариулахгүй байж болно” чин сэтгэлийн ярилцлага нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцлоо.

Ж.Эрдэнэбат: Сэлэнгэд очсон хүн буцаж явах дургүй байдаг. УИХ-ын гишүүн Эрдэнэбат гэхээсээ илүү Сэлэнгийн Эрдэнэбат гэж хэлүүлэх дуртай. Хэн нэгэн надаас “ямар Эрдэнэбат вэ?” гэвэл би “Сэлэнгийн Эрдэнэбат байна” гэдэг.

Ш.Гүрбазар: Сэлэнгэ аймгийн хөгжлийн тухай бодлоосоо хуваалцаач?

Ж.Эрдэнэбат: Сэлэнгэ аймаг хөгжих маш боломжтой. Томоохон гэж хэлж болох зах зээлүүд Сэлэнгийн хил залгаа байна. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар гэх мэтчилэнгийн бүх зах зээлүүд хил залгаа, ойрхон байгаа учраас энэ  зах зээлүүдийг хангах хэмжээний зүйлсийг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Засаг дарга байхдаа энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг хийх гэж их хөөцөлдөж байсан. Харамсалтай нь орон нутаг хөрөнгө санхүү, эрх мэдлийн хувьд хангалтгүй байдаг. Энэ шалтгаанаар олон хийхийг хүсэж байсан ажлаа хийж чадаагүй. Ер нь ганц нэг хийсэн ажлууд бий. Тухайлбал ЖДҮ-ийн санг байгуулсан........

Ш.Гүрбазар:  Парламентад орж ирэхэд ямар сэтгэгдэл төрөв?

Ж.Эрдэнэбат: Анх их сонин сэтгэгдэл төрж байсан. Би анх сургууль төгсөөд л орон нутагт ажилласан хүн. Гүйцэтгэгч байж байгаад Хууль тогтоох түвшинд ирэхээр явуулж байсан үйл ажиллагаанаас хамаараад сонин санагдаж байсан. Бодож, санаж байгаа, хийж байгаа зүйл байна. Гэхдээ хэрэгжүүлэх эсэх нь Эрдэнэбат гэдэг хүнээс хамааралгүй болж ирж байх жишээтэй..ажлын нөхцөл, орчин өөрчлөгдчихөөр нэг хэсэг жаахан сандарсан /инээв/........

Үргэжлэлийг нэвтрүүлэгээс............