БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд айлчилна
Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн далбаа
2014.05.26

БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд айлчилна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь 2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно.

Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.