
ТББХ-ны Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үе.2013.09.28
2014.05.26
Ховд аймаг
Ажлаа сайн хийдэг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг спортын наадам өнгөрөгч өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон. Тус тэмцээнд нийслэл хотноо ажиллаж, амьдарч байгаа ховдчууд оролцдог аж.
Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцсон байна. Түүний хувьд Ховд аймгийн Мөст сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч юм байна. Тэр ч утгаараа волейболын хувцастай харагдсан бөгөөд нутгийнхаа багт орж тоглосон ч байж болох.
УИХ-ын гишүүн, байнгын хороон даргын нөр их ажлын хажуугаар энэ мэт ажлуудаа цалгардуулахгүй хийнэ гэдэг амаргүй нь тодорхой.
Ямартай ч тэрбээр нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийнхээ ажлыг чамлахааргүй сайн хийдэг бололтой.