Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.05.23

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

БНХАУ-ын Шанхай хотноо  болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA)  бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2014.05.22/ эх орондоо ирлээ.

Уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан тунхаглалд Монгол Улсын санаачилсан цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол улсын дэвшүүлсэн “ Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага зэргийг оруулсан байна.

“Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болсон уг арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзсан юм.