ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг хүлээж авна
2014.05.07

ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг хүлээж авна

Ардчилсан намын бүлэг эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд “Шударга ёс” эвсэл” завсарлага авч хойшлуулсан  явдлыг буруушаасан бөгөөд ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг хүлээн авахаар болжээ.

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын мэдээлэл, хяналтын тухай хуулийн төсөл, ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон царигын асуудлыг хэлэлцсэн байна. Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай батлан гаргах ёстой гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Төрөөс зайлшгүй оролцоод байх шаардлагагүй салбаруудад төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг байлгах уу, үгүй юу, эсвэл эрчимтэй хувьчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү. Энэ уялдаатай асуудлыг ярилцана.  “Монголын баялаг” холдинг компанийг байгуулах санал тогтоолд орсон байгаа. Тэгэхээр ажлын хэсгүүд дээр үүнийг нэлээд ярина.

ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг хүлээж авахаа Ардчилсан нам төлөвлөсөн байна. Шинэ сайдад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг дэвшүүлэхээр болжээ. Ингэснээр намдаа жигүүр байгуулан эсэргүүцэл үзүүлж байгаа фракцад салбар хариуцан дотоод эв нэгдлээ сахихыг үүрэгдсэн бололтой.