Арын албаны дарга
Аливаа намын ерөнхий нарын бичгийн дарга гэдэг хар, бор бүгдийг хийдэг. Мөн муу, сайнаар дуудуулдаг нөлөө бүхий нэгэн байдаг. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь бол тэдний томоохон төлөөлөгч. Генсек хадагтай маань намынхаа төлөө үххэд ч бэлэн хэмээн орилдог нэгэн. Өөрийгөө Ардчилсан намын мөрийн xөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэxийн төлөө АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хэмээн өмгөөлдөг гэнэ.
Тэрбээр намынхан эрх барьсан Засгийн газар ганхаж эхэлсэн энэ үед үүргээ ухамсарласан бололтой. Намынхаа доторхи асуудлыг шийдэх алхмуудыг хийж эхэллээ. АН-аас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурлаар хадагтай Ц.Оюундарь удирдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн намын удирдлагууд оролцуулан хуралджээ. Тэрбээр “Давхар дээл”-тэй холбоотой асуудалтай холбогдуулан Ардчилсан намын гишүүд дэмжигчид уриалга гаргажээ.
Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын удирдлагууд оролцлоо
АН-ын генсек нь сэтгүүл зүйн салбараас улс төрд орсон нь харагдаж чадварлаг эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр АН-ын олон мянган гишүүдийн нэрийг барьж, дэмжигчдээр “Санал, үзэл бодол, итгэл үнэмшил, асар их хөдөлмөрийн үр дүнд бий болсон Шинэчлэлийн Засгийн газар бол зөвхөн АН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл зориг биш, нийт ард түмний эрх ашиг, амьдрал болон хувирсныг гишүүддээ сануулахыг хүсэх” зэргээр гарын үсэг цуглуулан үүргээ гүйцэтгэж байна. Энэ мэтээр нам төдийгүй Шинэчлэлийн засгийн газрын арыг хадагтай Ц.Оюундарь даадаг бололтой юм.