2008 оны АН-ын хурлууд хэрүүл, маргаантай болдог байлаа
УИХ-ын нэр бүхий АН-ын гишүүд ЗГ-ын үйл ажиллагааны тайланг намын их хурал, үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэх ёстой гэж үзжээ. Тэд шаардах бичиг боловсруулж эхэлсэн бөгөөд энэ хавар ЗГ-т итгэл үзүүлэх эсэхийг шийдэх ёстой хэмээн харж байна.
АН-ын нэр бүхий гишүүдийн тоонд парламентын сул гишүүд болон байнгын хорооны дарга нар хамрагдаж байгаа бололтой. Тэд намд өг гэсэн жигүүр болон үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдтэй хамтран санал бодлоо солилцож эхэлжээ. Улмаар шаардлагаа албан бичиг болгон намын удирдлагад өгөхөөр төлөвлөөд байна. ЗГ-ын үйл ажиллагааны алдаа АН-ын нэр хүнд олон нийтэд унаж байгааг дүгнэх цаг иржээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: “Манай нам юм даа. Яахав бүх зүйлийг нь буруутгаад яахав. Шинэ зүйлүүдийг сэдэж, санаачилж ажиллаж байна. Замын уулзваруудын төсөл, олон аймгуудыг хатуу хучилттай замаар холболоо. Энэ бол яах аргагүй томоохон бүтээн байгуулалт. Зарим зүйл дээр алдаа гаргаад байна. Сонин хэвлэлээр шүүмжлэлтэй юм бага гарч байна. Манай нөхдүүд сонингуудаа барьчихсан юм шиг байна. Үр дүн муутай хурал, цуглаан их хийж байна.”
ҮЗХ-ны хурлыг товлон зарлах шаардлагатай гэсэн. Гэвч үүнийг үл тоож байгаа нь АН-ын алдаа хэмээн үзэж байна. Харин засгийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, гишүүдийнхээ үгийг заавал сонсох хэрэгтэй хэмээн үзэж байна.
Мөн “ 2008 оны АН-ын хурлууд хэрүүл, маргаантай болдог байлаа. Тэр бол ил тод явж ирсний шинж. Байнга үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ шинэчилдэг байсан. Энэ нь хэт бүлгэрхэх, фракцад явцуу эрх ашгаар нэгдэхээс урьдчилан сэргийлдэг чухал зүйл байлаа. Одоо тийм зүйл байхгүй болчихлоо.
Манай АН дотор, гаднаасаа хаалгаа түгжсэн, гадаад ертөнцөд юу болж байгааг мэддэггүй, зүгээр хэсэг бүлгийн хүрээнд, албан тушаал горилсон хэдэн нөхдийн ялзарсан нам болчихоод байна. Хуралдуулахгүй байгаа шалтгаанаа намын дарга тайлбарлах хэрэгтэй. АН-аа бид шинэчлээд явах нь зөв. Бид эрх барьж байна, эрх барьж байх тусмаа дотооддоо ил тод, шүүмжлэлтэй хандах ёстой” гэсэн юм.
Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нь тустай. Гэвч өнөөдөр эдийн засгийн байдал таагүй болсон, бизнесийн орлого муудсан, татварын орлого буурч байгаа, салбаруудын хөгжил удааширсан зэрэг нь анхаарал татах чухал сэдэв болчихоод байна.