Улстөрийн намуудын тухай хууль батлагдтал ҮЗХ хуралдахгүй
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.04.04

Улстөрийн намуудын тухай хууль батлагдтал ҮЗХ хуралдахгүй

 АН дотор жигүүр үүсч ҮЗХ-г хуралдуулж ротац хийхийг өнгөрсөн намар шаардаж байлаа. Мөн тус намын дүрмээр ҮЗХ жилд хоёр удаа хуралдах ёстой.

Энэ бүхэнтэй холбоотойгоор АН- ынҮЗХ хэзээ хуралдах вэ гэсэн хүлээлт үүссэн юм. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас энэ талаар тодруулахад, “Хурлын товыг намын дарга эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг хувийн саналаар зарладаг. Улстөрийн намуудын хуулийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан хуулийн төслийг бүх аймаг, дүүргийн намын дарга нарт танилцуулсан.

Улмаар Улс төрийн намуудын тухай хууль батлагдтал ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй гэж Гүйцэтгэх зөвлөл шийдсэн. ҮЗХ- ны гишүүдийн гуравны нэг нь санал гаргавал Гүйцэтгэх зөвлөл тогтоолоо гаргаад ҮЗХ-г хуралдуулах боломжтой” гэв.