Б.Бямбасайхан: Улсаа цаашид хөгжүүлж, хүчирхэг болгохын тулд эдийн засгаа л сайжруулах ёстой
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан
2014.05.02

Б.Бямбасайхан: Улсаа цаашид хөгжүүлж, хүчирхэг болгохын тулд эдийн засгаа л сайжруулах ёстой

Энэ өдөр уншигч-сурвалжлагчаар Төрийн хошой шаг  налт,  хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллалаа. Түүнтэй ярилцах зочин маань Монголын шинэ үеийн залуусын төлөөлөл болсон Б.Бямбасайхан. “Новатерра” компанийн  захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Дэлхийн  эдийн засгийн форумаас “Дэлхийн залуу манлайлагч”-аар тодорсон  тэрбээр Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний станц байгуулсныг  уншигчид маань мэдэх биз ээ. Манай сурвалжлагч зочноосоо асууж, дээрээс нь харилцан  яриа өрнүүлэх хэлбэрийг сонгосон нь тун сонирхолтой, амттай  болголоо. Мэнд усаа мэдэлцээд, энэ тэрийг хуучлах зуур зочин маань  Төрийн хэлний хуулийн төслийн талаар асууж,  сурвалжлагч маань  тайлбарласнаар ярилцлага албан ёсоор эхэлсэн.  

 -“Өнөөдөр” сонин надад  даалгавар  өгчээ.  Тантай   ярилцах санал тавихад нь  зөвшөөрчихлөө.  Учир  нь  би зочноо бага залуугаас нь  мэднэ. Бас сүүлийн  хэдэн  жил Монголын урлагийн  зөвлөлийн  Удирдах  зөвлөлд  хамтран  ажиллаж  байгаа.  Бид   нийг  уулзуулахаар  сонгожээ. Танд ямар сэтгэгдэл  төрж байна вэ?

-1997 онд зохион байгуулсан “Төв Азийн тууль”  наадамд ЮНЕСКО-гоос хатагтай Айкава ирж, би тэр  хүний хэлмэрчээр ажиллаж  таар  сан  юм. Тэр үед Хөгжим  бүжгийн сургуульд наадмын  шал  гаруулалт болж, шүүгчээр ажилласан Жанцанноров  гуайн өмнө өвдөг нь чичирчихсэн хэдэн хүүхэд зогсож байсан. Тэгж л энэ хүнтэй танилцсан түүхтэй.

Сүүлд 2000  онд Нью-Йоркт таны зохион  байгуулсан урлагийн наадмын үеэр уулзсан бил үү.  Тэгэхэд би Америкт сурч, бас  аав, ээж маань тэнд амьдардаг байлаа. Тэр үеийн олон  сай  хан  дурсамж үлджээ.  Монгол бөхөд дуртай болохоор Өсөхбаяр заан, Бумбаяр,  Дорж самбуу, Одгэрэл гэсэн  гурван начин очсоныг сайн  санаж байна.

1997 онд Айкава хатагтай монгол бөөгийн тухай сонирхож, асуух юм байна гэсний дагуу Бямбадорж зайрантай уулзсаныг санаж байна уу.

Н.Ж: Америкт болсон тэр наадмаас ирээд  удалгүй гурван начин маань заан цолтой  болцгоосон. Их бэлгэшээлтэй наадам байсан гэж  одоо хүртэл ярьдаг юм. Эргээд бодоход  бидний  танилцсан учрал их сайхан ерөөлтэй байж.  Түрүүн хэлсэн монгол туулийн наадамд ирсэн  Айкава бол ЮНЕСКО-гийн биет бус соёлын  өвийн газрын дарга, би Гэгээрлийн яаманд Соёл  урлагийн газрын дарга, Бямбасайхан гадаад  харилцааны мэргэжилтэн байж.

Тэр наадам  Монголын утга соёлын өвийг хадгалж, хамгаалах  том төслийн эхлэл байсан юм. Японы сангаас  218.000 долларын өртөг бүхий техник, хэрэгсэл  өгч, таван жилийн хугацаанд өв тээгчдийнхээ  талаар бичлэг хийж,  Засгийн газартаа өгсөн.  Дараагийнх нь Монголыг сурталчилсан иж  бүрэн үзүүлбэртэй наадмыг  Америкт анх удаа  зохион байгуулсан явдал.

Харваач,  бөхчүүд,  урлагийнхантайгаа очоод би нөгөөх хоёр өндөр  (Худалдааны төвийн ихэр цамхаг)-т америк  хүүхдүүдэд лекц уншсан. Бөхчүүд маань тайзан  дээр барилдах соёлыг үзүүлж, харваачид хоёр  цамхгийн  хооронд бай тавьж, харвасан.  Ц.Элбэгдорж тэр үед оюутан. Машинтай  ирчихээд Н.Норовбанзад гуай бид хэдийн  жолооч  хийж, үйлчилж байлаа. Их сонин сайхан үе  байж.

Тэгвэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч,  Өсөхбаяр далай аварга, тэр үед орчуулагч хийж  байсан залуу Бямбасайхан бизнесмен болчихсон,  би тэтгэвэрт гарсан байх жишээтэй. Энэ  юу хэлээд байна вэ гэхээр, бид голоод л байгаа  болохоос  их хурдтай яваад байгаа юм биш үү.  1997 онд Айкава хатагтай монгол бөөгийн  тухай сонирхож, асуух юм байна гэсний дагуу  Бямбадорж зайрантай  уулзсаныг санаж байна  уу. Гэхдээ зайрангийн хариулт сэтгэлд нь 100  хувь хүрээгүй.

 Чухам юунаас болсон юм бүү мэд,  тухайн үед зайрангийн хүч тийм байсан уу,  хатагтайн асуулт тэр хүнд өөрөөр хүрсэн үү… Энэ үед зочин маань “Эсвэл муу орчуулсан  уу…” гээд жигтэйхэн инээж, “буруугаа хүлээв”.   Ярианы туршид энэ залуугийн хөдөлгөөн,  инээдэнд өчүүхэн ч худал өнгө аяс илэрсэнгүй. Тэр  өөртөө итгэлтэй, бардам, аливаад хийгүй нэгэн  санагдав.  

-Ер нь Бямбасайханыг би ажлын  чиглэлээр л мэднэ. Тиймээс энэ залуу  хэдэн хүүхэдтэй, аль нутгийн хүн юм, юу  сонирхдог юм гэхчлэн хувийн амьдралыг нь  огт мэдэхгүй. Ингэхэд Та хаана төрсөн, ямар  сургууль төгссөн хүн болохоо уншигчдад  танилцуулаач?

-Аав маань Засгийн газрын бааз гэж байхад  Удвал гуайн жолооч байсан. Тэгээд 1980-аад  оны үед ГЯЯ-нд ажилд орсон. Миний ээж ГЯЯ-нд  насаараа ажилласан дипломатч хүн. Тэд маань  бусад аав, ээжийн адил бүх л зүйлээ хүүхдүүддээ  зориулсан. Ийм л гэр бүлд би өссөн. 1990 онд аав,  ээж маань АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын   Төлөөлөгчийн газарт томилогдож, гэр бүлээрээ  явцгаасан. Үүний хүчинд англи хэл гадарладаг  болсон.

Ер нь 1990-2000 онд гадаад хэлтэй хүн  харьцангуй цөөн байсан шүү дээ. Тийм болохоор   би 15, 16 настайгаасаа л энд тэнд орчуулагч  хийдэг байсан. Монголд оюутан байхдаа Элчин  сайд нар жуух бичгээ барих, Ерөнхийлөгчтэй  уулзах зэрэгт хэлмэрч хийж, бас гаднын  төслүүдэд ажилладаг байлаа. ЖАЙКА-гийн  төслөөр ойн модны нөөцийн судалгаа хийж, зуны  гурван сарыг Тужийн  нарсанд өнгөрүүлж билээ.  1997 онд Баярхүү багш маань “Гэгээрлийн яамны  сайд Лхагважавтай очиж уулз” гэсэн.

Тухайн үед  Гадаад хэлтсийн ажилтан нь ажлаасаа гарчихсан  байсан үе таараад намайг ажиллуулахаар  болжээ. Мэдэх, чадах зүйл дулимаг оюутан  хүү ажилд орсон түүх ийм. Ажил, сургуулиа  зохицуулж, явсаар жил гаруйн дараа төгссөн.  1997 онд шилдэг таван оюутан шалгаруулахад  би багтаж, тэтгэлгээр сурах эрх авсан. Тэгээд  Жорж Вашингтоны их сургуульд магистрт  сурсан.

Ер нь Гэгээрлийн яаманд байхдаа асар  их зүйл сурч, мэдэж, туршлага хуримтлуулсан нь  хожим ажил дээр гарахад маш их тус болсон. Тэр  үед  компьютер, хувилагч машин, цаас гээд юм  ховор байсан цаг. Хувилах машины хор дуусвал  сэгсэрч байгаад хэвлэх жишээтэй. 2000 оны үед  Америкт ажиллаж байхад нэг удаа принтерийн  хорыг сэгсэрч хэрэглэдэг туршлага маань их  хэрэг болсон.

Бүгд ачаалал ихтэй, цаг давчуу  байтал принтерийн хор дуусаж, нэлээд юм  боллоо. Хүмүүс тэрнээс болж бухимдаж байна.  Миний хувьд сандарч сүйд бололгүй хорыг нь  хэд сэгсрээд өөрийнхөө юмыг гаргачихаж байгаа  юм. Иймэрхүү энгийн хэрнээ ажил амьдралд  хэрэгтэй туршлага хуримтлуулснаас гадна албан  бичиг хөтлөхөөс эхлээд монгол хэлээ тэр үед  л гайгүй  сурсан. Багадаа орос сургуульд сурч  байгаад Америк явсан болохоор яг үнэндээ  монгол хэлэндээ тааруухан байсан. Энэ бүхэн  эргэн тойронд маань байсан сайн хүмүүсийн ач  гэж боддог.

-Америкт яг ямар мэргэжлээр сурсан юм  бэ?

-Тухайн үед манай эдийн засаг ямар байсан  билээ. Бид юу мэддэг, чаддаг байсан билээ  гэж бодохоор НҮБ гэж олон улсын мундаг  байгууллага байлаа шүү дээ. Ээж маань  тэр чиглэлээр ажилладаг. Намайг НҮБ-д  ажиллуулахыг хүсдэг байсан.

Дээрээс нь Баясах  багшийн санаачилгаар МУИС-д Олон улсын  харилцааны тэнхим нээгдсэн. 1993 онд манайх  Америкаас ирж, би 54 дүгээр сургууль төгсөөд,  Баясах багшийн зөвлөснөөр 1994 онд тэр  сургуульд орсон. Тэгж олон улсын харилцааны  мэргэжилтэн болсон. Олон улсын харилцааны  тэнхим бол дэлхийн тавцанд гарах монгол хүнийг  бэлтгэдэг байсан юм. Орон судлалын хичээл  орж, тухайн улсын соёлыг заадаг. Би нэг хэсэг  хятад хэл сурах гэж үзсэн. Баясах багшийнхаа  үгэнд “сайн” орсон болохоор “сайн” сурсан.

 -Түрүүн шилдэг оюутан болсон гэлээ.  Ямар шалгууртай байсан юм бэ?

-Тухайн үед ямар шалгуураар сонгогдсоноо  мэдээгүй шүү дээ. Сургуулиас тодорхойлж өгсөн  гэсэн. Би ангийн даргын үүрэгт ажлаас эхлээд ер  нь бүх л зүйлд  оролцдог  нийгмийн идэвх сайтай  оюутан байлаа. Заримдаа буруу ч зүйлийн урд  явдаг байсан байх.

 -Ер нь Бямбасайханд нэг тийм тал бий.  Юмны урд явах дуртай. Би ч гэсэн бүх  юмны урд явах дуртай. Тийм дур залуугаас  байсан. Тэрийг хүмүүс албан тушаалд дуртай  гэдэг юм л даа. Ер нь тэр хүсэл нь хүнийг  урагшлуулдаг. Тэр чанараараа энэ залуу  өөрийгөө татаж яваа болов уу. Хүн бусдад  татагдаж явбал арын эгнээнд байна гэсэн  үг биз дээ. Америкт олон жил болж ирээд  Монголын нийгэмд яаж хөлөө олох вэ  гэхчлэн тэр үеийн сэтгэгдэл ямар байсан  бол?

-Хүүхэд аливаад дасан зохицох чадвар  өндөртэй байдаг. Америкт аав, ээжийн  зөвлөснөөр  америк сургуульд орсон. Эхний нэг  сар хэл сайн мэдэхгүйгээсээ болж их бухимдсан.  Сургуулиа солино гэж ч үзсэн. Гэхдээ сарын  дараа дажгүй, орчиндоо дасаж, найзуудтай  болсон. Америкаас Монголдоо ирээд орчиндоо  амархан дассан. IV хорооллын эцэст сургууль  маань байдаг.

 Бизнесийн зөвлөл гэж 280 гаруй компани  нэгтгэсэн талбар бий. Бид эдийн засаг,  бизнесийн орчинтой холбоотой тулгараад  буй зовлон жаргалаа төр, засгийнхантай  уулзаж ярьж, хэвшиж байна. .

Тэр хавийнхантайгаа “нуугдаж”  тоглохоос эхлээд зохицож амьдрах шаардлага  гарч л байсан. Сүүлд 1998 онд Монголоос яваад  Америк,  Филиппинд ажиллаж, амьдарч байгаад  2010 онд нутагтаа ирсэн. Азийн хөгжлийн  банкинд, Монголтой адил өсөж буй эдийн  засгийн нөхцөлтэй газарт ажиллаж байлаа.  Хүнтэй харилцах харилцаа гэдэг аль ч  газарт  хамгийн чухал.

Хүн өөрийн хэлэх санаагаа  тухайн харилцагчдаа  хэрхэн ойлгуулах вэ гэдэг  нь хариуцлага гэсэн үг. Өөрийгөө илэрхийлэх  тал дээр бид учир дутагдалтай байх шиг. Хаанаас  хаа хүртэл явснаа маш тодорхой, ойлгомжтой  тайлбарлах учиртай. Тэгэхгүй “Хөгшин нь нэг  тийш явах гэж байгаа шүү” гэж  хоорондоо  ярьдаг шигээ байвал цаад хүн таны мессежийг  зөв хүлээж авах уу гэдэг асуудал гарна.

Олон  улсын зах зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн  орчин итгэлцэл дээр тогтдог. Өөрийгөө  ойлгуулж чадахгүй бол итгэл олохгүй гэсэн  энгийн дүрэмтэй. Түүнд л бид суралцаж байна.  Үүнд туршлага гэдэг зүйл бас их нөлөөлнө.

 -Технологижсон, иргэншсэн нийгмийн  харилцаанд  монголчуудын нүүдлийн соёлтой холбоотой уламжлагдсан зарим нэг  зүйл нь гаднынханд цалгар назгай, болчимгүй, хулхиддаг гэхчлэн янз бүрийн сэтгэг -дэл төрүүлдэг байж болзошгүй. Өнгөрсөн  зууны эхэн үед Хүрээнд байсан япон хүний  тэмдэглэл санаанд орлоо. Нэг монгол тайж  тэр хүнтэй  Алтанбулаг явахаар тохирч л дээ.  Тэгээд хэзээ явахыг нь асуухад “Ирэх сарын  шинийн найманд тэнгэр гайгүй бол явна”  гэж.  Ингэж хэлэхээр би монголчуудыг яаж  ойлгох юм бэ. Монголчууд гэж ийм хүмүүс  байдаг юм байна гэж тэмдэглэлдээ бичжээ.  Яг үнэндээ манай тайж худлаа хэлээгүй л  байхгүй юу. Тэр өдөр шуураад байвал яаж  явах юм бэ, тайжид буруу байхгүй байгаа биз  дээ.

Бидэнд ойлгомжтой ч нөгөө хүнд бүрхэг  тийм нэг сэтгэлгээний зүйл харилцаанд  нөлөөлдөг байж магадгүй. Тиймээс бид цаад  хүнээ хэн бэ гэдэг талаас харилцаж сурахгүй, зөвхөн өөрийнхөөрөө бодож, сэтгэвэл  болохгүй юм байна.  Нэг ийм юм байна аа, Та бизнесийн хүн  учраас ухаж байж мэдэх юм.Юу гэхээр,  сурталчилгаанд “Хязгааргүй хэрэглээ”  гэсэн үг их гарах юм аа. Гар утсаараа  хязгааргүй ярина гэх жишээтэй. Үнэхээр  тийм хязгааргүй хэрэглээ гэж байвал   ирээдүйд өнөөх нөөц энэ тэр хүрэх үү. Би  хүн төрөлхтөн зөв замаар явж байна гэж  бодохгүй байгаа. Буруу бодож байж болох.  Түрүүлж яваа улсууд нь буруу явж байгаагаа  мэдрээд эргэхэд араас нь дагаж байсан бид  хамтдаа буцаад, эргэж чадах болов уу, дунд  нь очоод таг зогсчих юм биш байгаа?

 -Өнөө цагт хамгийн үнэтэй чухал зүйл  бол мэдээлэл. Энгийн жишээ гэхэд гар утас,  интернэт байна. Утсан холбооны дэд бүтэц гэдэг  зүйлийг өөр улс оронд олон жилийн турш бий  болгож, туршиж ирсэн. Тэгвэл тэр зүйлийг бид  шууд л хэрэглэж эхэлсэн.

Дэлхийн хэмжээнд  хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй “Зуун мянган  нарны гэрэл” сэргээгдэх эрчим хүчний  төслийн  ачаар тал хээр байгаа малчид цахилгаанаар  хангагдсан.

Утсаа цэнэглээд ярьж, зурагтаар  мэдээллийг шууд авч, хөдөө, хотод байгаагаас үл  шалтгаалаад хүүхдүүд хүүхэлдэйгээ үзэж чаддаг  болсон. Урьд нь хот, хөдөөгийн ялгаа их байсан  шүү дээ. Тэр нь мэдээллийн л зөрүү байж. Тэгвэл  тэр ялгаа одоо арилаад адил түвшинд очиж  байгаа юм. Технолги гэдэг зүйл амьдралыг ингэж өөрчилж чаддаг юм байна. Хязгааргүй хэрэглээ гэдгийн хувьд хэзээ ч тийм зүйл байхгүй л  дээ.  Ердөө л бизнесийн сурталчилгаа.

-Хөдөөгийн айл бүр зурагт, хөргөгчтэй,  гаднаа нэг “Портер”, мотоцикльтой болсон.  Техникийн дэвшил нэвтэрч байгаа нь сайн ч  морио унаад мал хариулж байгаа хүн бараг  харагдахгүй болж. Мотоциклиор давхиад  адуу малаа хөөгөөд байх юм. Нүүдлийн соёл,  хэв шинж гэж бидний яриад байгаа зүйлийг  яваандаа орхих болов уу, яадаг бол, ямар  сэтгэгдэл төрж байх юм бэ. Соёл урлагийн  над мэтийн хүмүүс болохоор ингэ авахуулдаг  ёс, тууль хайлах, сур харвах нь хэрэгтэй  гээд зүтгэдэг. Яг амьдрал дээр хэрэглэхгүй  болоод байдаг?

Хүн өөрийн хэлэх санаагаа тухайн харилцагчдаа хэрхэн ойлгуулах вэ гэдэг нь хариуцлага гэсэн үг

 -Адуугаа мотоциклиор хураана гэдэг бол  бүтээмжийн асуудалтай холбоотой. Илүү хурдан,  хямд байгаа учраас л тэрийг сонгож байгаа. Цаг  хэмнэж, тэр хугацаанд өөр олон ажил амжуулах  учраас л тэр шүү дээ. Тэрнээс биш монгол хүн  адуу малдаа хайргүйдээ тэгээгүй. Нүүдлийн  соёл, хэв шинжит амьдрал алга болох уу гэвэл би  “Үгүй” гэж хариулна.

Өнөөдөр монгол хүн монголоороо ярьж байна, дээрээс нь хүн бүр Монголоо монголоор нь авч явах хүсэл, эрмэлзэл,  тэмүүлэлтэй байгаа учраас уламжлалт соёлоо  гээхгүй, авч явж чадна гэж боддог.  Өнөөдөр уул уурхай, дэд бүтэц, эдийн  засгийн өсөлт чухал гэж яриад байгаагийн учир  нь мон  гол хүн, монгол орчин, монгол соёл оршин  тогт  нох орон зай, тэр талбарыг улам сайжруулахын төлөө л явж байгаа хэрэг.

Морио унаад  дэлхийн талыг эзлэхгүй нь лавтай энэ үед эдийн  засгийн хөгжилгүйгээр урагшлахгүй. Тэгэхээр  бид бусдаас илүүг бүтээхийн тулд технологийн  дэвшлийг ашиглах нь зөв. Гол нь монгол хүн,  монгол хэл байгаа цагт нүүдэлчдийн соёл алга  болохгүй байх аа.   Үүн дээр бид хил хязгаартай,  тусгаар тогтносон улс. Өдийг хүртэл олон зууны  турш хамгаалж ирсэн энэ улсыг  цаашид улам  бэхжүүлж, хүчирхэг болгож, хадгалахын тулд  бид эдийн засгаа л сайжруулах ёстой.

 -Нээрэн, эдийн засаг тамиржаад ирэхээр бүх юмыг хийж болох байх аа. Жишээ  нь, эдийн засаг  тэнхээжих үед нүүдэлч ний  соёл, аж ахуйн хэв шинжээ авч үлдэ  хийн  тулд эмнэг сургасан, ногт, чөдрөө хэрэглэсэн, тэмээгээр нүүдэл хийсэн хүмүүст  урамшуулал олгох болов уу.

 -Монгол хүн Үндсэн хуулиараа газар өмчлөх  эрхтэй. Энэ бол их чухал. Газартаа эзэн болсон  хүн байгаа орчноо хамгаалдаг энгийн зарчим  бий. Наад захын жишээ энүүхэнд бий шүү дээ.  Уулын амыг боогоод хашаа босгосон байна  гэж шүүмжилдэг ч тэнд ургамал, мод нь ургаж,  амьтад нь гүйлдэж байгаа. Модыг нь огтлоод,  газрыг нь сэндийчээд орхижээ гэж ярьдаг. Тэр  газар эзэнтэй бол тэгэхгүй. Уг нь эзэн нь бид л  дээ. Гэхдээ хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа учраас  байгаль орчноо сүйтгэж байгаа юм. Монгол хүн  байгалаасаа хол байж чадахгүй. Цаг зав гарвал  хөдөө рүү тэмүүлдэг биз дээ. Тийм нөхцөлд бид  монгол ахуйгаасаа холдоно гэж байхгүй л болов  уу.

-Та бизнесийн салбарын хүн. Өдийг  хүртэл юу хийсэн байна, юу хийхийг  хүсэж байна, юуг хийж амжаагүй байна  вэ. Таныг юм хийхэд нийгэм, бидний  зүгээс саад тотгор, нэмэр хандив  юу байна вэ. Юу нь болохгүй байна,  болгохын тулд яамаар байна вэ?

-Цаг хугацааны асуудал байна. Хүн өөрт  байхгүй юмыг хүсдэг амьтан шиг байгаа  юм, өөрийгөө хараад байхад. Монгол хүний  хувьд юу хүсэж байна вэ гэвэл бусадтай адил,  бүр илүү байхыг хүсэж байна. Миний хувьд  олон жил гадаадад өөр соёл, өөр хэлтэй  хүмүүсийн дунд ажиллаж, амьдраад ирэхээр  аливаад дасан зохицох шаардлагатай  болдог. Дээрээс нь тэнд байгаа  олон  орны хүмүүсээс илүү амжилттай байж,  нэг алхмын өмнө явахгүй бол тэр дундаас  гарч ирэхэд хэцүү. Тиймээс хүмүүс 10 цаг  ажиллавал, би 12 цаг ажиллах жишээтэй.  

Тэгж байж туршлага хуримтлуулж,  дараагийн ажилд түргэн дэвших зэргээр  ажиллаж ирсэн. Монгол Улс дэлхийн эдийн  засгийн нэг хэсэг болчихлоо. Тэрийг маш  сайн ухаарч байгаа нэг хэсэг байхад зарим  нь мэдэх ч үгүй  яваа. Бизнесийн талаас  авч үзвэл өнөөдөр Монголд юу хэрэгтэй  байна вэ гэвэл, дэд бүтэц. Зам, нисэх  онгоцны буудал, цахилгаан станц, шинэ  үйлдвэрүүд.

Энэ бүгд хоорондоо уялдаа  холбоотой. Бид эдийн засгаа солонгоруулна  гэж яриад байгаа даа. Чийг, нар, агаар  гэхчлэн тодорхой нөхцөл бүрэлдсэн үед л  солонго татдаг шиг эдийн засгийн хөгжилд  дээрх зүйлүүд бүгд хамаатай.

Өнөөдөр  Монголд хамгийн өрсөлдөх чадвартай  салбар бол гарцаагүй уул уурхай байгаа. Энэ  салбараа сайн залаад явбал араас нь бусад  сайнууд дагана. Өнөөдөр 10 тэрбум доллар  байгаа ДНБ-ийг 100 тэрбумд хүргэчихвэл  өнөөдрийн баян, ядуу, дутуу гээд байгаа  нийгмийн үзэгдлээс сална. Эдийн засгаа  дагаад амьдрал сайжирна.

  -Та асуултад хариулаад ч байгаа  юм шиг, хариулахгүй ч байгаа юм шиг  санагдаад байна л даа. Та юу бүтээмээр  байна вэ. Бүтээхэд тань юу саад болоод  байна вэ?

-Саад байна уу гэвэл “Байхгүй” л гэж  хэлнэ. Та бид хоёр адилхан шүү дээ. Нэг нь  дуртай уран бүтээлээ хийж, нөгөө нь чаддаг  бизнесээ хийгээд явах орчин Монголд  өнөөдөр байгаа. Саад бэрхшээл гэдгийг том  асуудал биш гэж боддог.  

-Надад юу ч саад болохгүй. Гэхдээ  ганц бэрхшээл байгаа. Юу гэхээр бү-тээсэн зүйлийнхээ үр шимийг материал лаг байдлаар шударгаар хүртэж  чадахгүй байна. Энд тэнд миний юмыг  зөвшөөрөлгүй ашиглаад, зохиогчийн  эрх зөрчигдөж байгаа, харин таны  хувьд?

-Өнөөдөр Монголд юу хиймээр  байна гэвэл, стандартын дагуу хэдэн том  цахилгаан станц, үйлдвэр баримаар байна.  Тийм ажил гүйцэтгэж байсан туршлага  надад бий. Бид туршлагагүйгээсээ болж  алдаад байна.  Нэг талаас бас бид их яараад  байх шиг. Урт хугацаанд холыг харах  зүйлдээ ойрыг хараад, ойр байгаа зүйлийг  хол хараад тоглолтоо буруу хийгээд байна.  Тэрийгээ мэдээд зайгаа тааруулах нь  нийгмийн гишүүн бүрийн үүрэг. Биднээс  л шалтгаална. Харин огт таарахгүй байна  гэдэг хүнтэй би санал нийлэхгүй. Болохгүй,  бүтэхгүй гээд байвал болохгүй л дээ.  Болгоно, бүтээнэ гэвэл болно шүү дээ.

 -Жирийн иргэд Засгийн газар, УИХ-ын Байнгын хороодын хуралдаанд  суудаггүй. Тэгэхээр иргэд төрийн  хэрэг яаж явж байгааг  өөрсдийнх  нь мэдээлэл, сэтгүүлчдийн дүгнэлт  сэлтээс л ойлгож мэдэх юм л даа. Тэр  мэдээллээр бол хууль тогтоох дээд  байгууллага маань бизнесийн групп,  томоохон компанийн төлөөлөл, бүлэглэл  болсон байна. Төрөөр халхавч хийсэн  бизнесийн бүлэглэлүүдийн хөдөлгөөн  төрд байна гэсэн дүгнэлтийг сэтгүүлчид  хийдэг. Тэгж харж болохоор зүйлүүд  гардаг. Сүүлийн үед давхар дээл, хүрэм,  дан дээл гэсэн тоглолт хийж, иргэдээр  наадаад, цаанаа бол том том эрх ашгийн  хуваарилалт болж байна гэж байгаа.  Бизнес эрхлэгчдэд энэ дүгнэлтүүд яаж  тусаж байна вэ?

-Аливаа бодлого, улс төр, эдийн засгийн  шийдвэр гаргах үйл явцад иргэд идэвхтэй  оролцвол үр дүн нь эерэг байна гэсэн  энгийн зарчим байдаг. Гэхдээ өнөөдөр тэр  шийдвэр гаргах процесс хаалттай байна.  Хүн бүр түүнд оролцож чадахгүй байгаа.  Уг нь олон бүлэглэл байх тусам процесс нь  эрүүл болдог юм банйа л даа. Зарим оронд  лобби гэдэг мэргэжил бий. Тэр хүн тухайн  салбарт тулгараад байгаа асуудлыг хөндөж,  зөв гольдиролд оруулах ажил хийдэг.   Гэхдээ хэдэн хүн л бүх юмыг барьчихаад  байна гэж суухын оронд хувь хүн, бизнес  эрхлэгчид өөрсдөө гүйж, зүтгэхгүй бол хэн  бидний өмнөөс явах юм бэ. Тэр л их чухал.

 Бизнесийн зөвлөл гэж 280 гаруй компани  нэгтгэсэн талбар бий. Бид эдийн засаг,  бизнесийн орчинтой холбоотой тулгараад  буй зовлон жаргалаа төр, засгийнхантай  уулзаж ярьж, хэвшиж байна. Үүний дүнд  биднийг сонсдог болж байгаа. Яг үнэндээ  төрийн суудалд байгаа хүн ч бидэнтэй адил  гарц хайж, туршлага дутаж л байгаа шүү  дээ.

Тиймээс санаа оноогоо хэлээд, шийдвэр  гүйцэтгэх түвшинд хүргүүлэх талаар  хамтдаа алхах ёстой. Нэг тэрбумын эдийн  засаг 10 тэрбум болоод өсчихсөн. Тэрийгээ  цааш 40, 50 тэрбум болгохын төлөө иргэд  төртэйгөө хамт л зүтгэх учиртай. Өнөөгийн  тогтолцооны нэг дутагдал нь судалгааг  сайн  хийдэггүй, тэрнээс болж сайн, муу янз  бүрийн шийдвэр гардаг.

 -Биднээс бүх юм хамаарна гэсэн  санаа танаас байнга гараад байна л даа.  Асуудлыг хүн л шийднэ гэж байна. Тэр  хүн нь зөв бэлтгэгдэж, зөв бодох ёстой.  Үүнд хоёр асуудал чухал. Нэгд эрдэм  мэдлэг, хоёрт соёлын суурь. Тэгэхээр  ядуу ч гэсэн тусгайлан мөнгө өгч байж  оюунаа тэтгэх үү, эсвэл арга алга гээд  эдийн засгаа бүр босгосон хойноо  соёл,  шинжлэх ухаан, оюуны салбартаа мөнгө  өгөх нь зөв үү?

-Тэгэхээр стандарт гэж асуудал байгаа.  Бид хоёр нэг үйлдвэр барих боллоо.  Хамгийн түрүүнд зах зээлийн судалгаа  хийнэ. Техник, эдийн засгийн үндэслэлээ  (ТЭЗҮ) гаргана. Энэ бүх судалгааг мэр -гэжлийн боловсролтой, эрдэмтэд, ин жене-рүүд  хийнэ. Стандартын дагуу төсөл хийнэ  гэвэл  энэ бүгдийг, тодруулбал техно логи,  соёл, нийгэм, эдийн засгийн бүх хүрээг  судалж, хэмждэг. Тийм на  рийн судалгаа   хийж байж энэ үнэхээр үр өгөөжтэй, эсэхийг  тодорхойлоод хөрөн  гө босгоно шүү дээ.  

Стандарт бол бид дэлхийн түвшинд явахгүй  бол эдийн засгаа томруулж чадахгүй л  гэсэн үг. Тэр нэг зүйлийг баримтлаад явбал  нийгмийн ядуурал, иргэдийн орлого зэрэг  бусад зүйл аяндаа болно. Нөгөө нэг асуудал  нь систем. Компани бүр, Засгийн газар  нь хүртэл өөрийн системтэй байх ёстой.  Монголд өнөөдөр энэ зүйл дутагдалтай  байна. Хүн бүр сайн дурын уран сайнханчийн  байр сууринаас асуудалд хандаж, тоглолт  хийдэг. Дэлхийн хэмжээний том төслийг  сайн дурын уран сайханч бүтээхгүй.  

-Манайд хийж байгаа ТЭЗҮ-д  хүмүүсийнхээ оюуны санг дайчилж,  ашиг лаж чадаж байна уу?

-Бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй   байгаа. Монголын инженерийн компаниу-дад гаднын банк, хөрөнгө оруулагч нар  итгэдэггүй юм байна л даа. Дэлхийд алдартай  мундаг эрдэмтнийг багтаа оруулаад тэрийг  хийсэн ч итгэхгүй. Яагаад гэвэл тогтсон нэг  жишиг стандарт гэдэг зүйл дутаад байгаа  учраас тэр. Тэгэхээр тэр жишигт нь нийцэж  ажилладаг, итгэл хүлээсэн Монголын  инженерийн компани байгуулна. Тэгэхийн  тулд дахиад л нөгөө хүний асуудал, хүсэл,  эрмэлзэлийн тухай ярина л даа.

 -Нэг ийм юм байна. Сэтгэл хөөрлөөрөө “Бид Чингисийн  удам. Төрт  улсыг анх байгуулсан, дэлхийн талыг  дагуулсан” гэх юм аа. Тэгээд бид  цөөхүүл, дөнгөж гурван сая руу дөхөж  байдаг. Та олон газраар явж үзсэн хүний  хувьд  монгол хүний чадвар, чадамж  бусад орныхонтой харьцуулахад ямар  байдаг бол. Би  монгол хүн хятад хүнээс  заавал илүү гэж  боддоггүй. Харин өөр л  гэж боддог.  

-Эдийн засаг нь тодорхой түвшинд  хүрсэн БНСУ-ыг харахад “Ялагч нь түүхийг  бичнэ” гэдэгчлэн кино, соёл урлагаараа  дэлхийн анхаарлыг татаж байна. Яг  үнэндээ кинонд гардаг шиг тийм түүх  байдаг, эсэхийг солонгосчууд өөрсдөө ч  мэдэхгүй. Энэ жишгээр манай эдийн засаг  одоогийнхоос 10 дахин өсөж, 100 тэрбумд  хүрчихвэл янз бүрийн юм ярьж болно. Өвөг  дээдэс маань бидэнд хамгийн тохиромжтой  сайхан нутгийг өвлүүлжээ.

Дөрвөн улирал  сэлгэдэг, хар шуурга, үер  болдоггүй ийм  нутагт төрж, өссөн хүний ухаан сийрэг  байдаг гэж боддог. Би нэг хэсэг байнга  халуун байдаг бүс нутагт амьдарч үзсэн.  Тийм нөхцөлд өссөн хүн өргөн уудам талын  биднээс  өөр л байдаг. Энэ утгаараа бид  байгаа боломжоо зөв ашиглахад л болмоор.  Эдийн засаг томроод ирэхээр санаа зовоох  асуудлын хүрээ нэмэгддэг юм байна л даа.  Өнөөдөр Америкт нэгэн сагсан бөмбөгийн  багийн эзний асуудал олны анхаарал татаж,  шуугиан дэгдээгээд байна.

Эдийн засаг нь тодорхой түвшинд  хүрсэн БНСУ-ыг харахад “Ялагч нь түүхийг  бичнэ” гэдэгчлэн кино, соёл урлагаараа  дэлхийн анхаарлыг татаж байна.

Тэр хүн найз  бүсгүйгээ хар арьстнуудтай нөхөрлүүлж,  хамт байлгах дургүй байж л дээ. Нөгөөх  алдартай Мэйжик Жонсонтой хүртэл битгий  нийл гэдэг байсан талаар нь найз эмэгтэй нь  олон нийтэд дэлгэсэн энэ асуудалд  Барак   Обамагаас эхлээд нийгмийн давхарга бүрт  эсэргүүцэж, ундууцаж байна. Тэр нөхрийг  Сагсан бөмбөгийн холбоо шахаж гаргаж  байна шүү дээ. Хөндлөнгийн нүдээр харахад  нэг хувь хүн тэгж хэлж, аашлаа л биз.  Нийгэм даяараа шуугиад байх асуудал биш  мэт. Гэтэл эдийн засаг нь томорч, хөгжсөн  нийгмийн иргэд тийм юманд хүртэл санаа  зовж эхэлдэг юм байна л даа.  

-Хүний эрхтэй холбоотой хамгийн  жижиг асуудал ч маш том болж харагдаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл,  эдийн засаг жижиг  байхад том асуудал  ч харагдахаа больдог юм байна л даа.   Хүчтэй эдийн засагтай нийгэмд бүх   юмыг хардаг болчихно гэсэн үг байна.  Ер нь ярилцлагын туршид “Монгол хүн  монголоороо байя. Бусдын хийж чадаж   байгааг бид ч бас хулхидахгүйгээр хийе.   Тэр үед бүх асуудлыг шийдэж чадна” гэсэн  санаа гарлаа гэж ойлголоо, зөв үү?

-Монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ  гэдэг. Америк мөрөөдөл гэдэг ч ийм л юм  шүү дээ. Хүн өөрөө л хүсвэл болно гэсэн  зарчим.

 -Манай нийгэмд ингэмээргүй байна  гэж бодох юм юу байна вэ?

-Ард түмэн гэж ярьдаг хүн цөөхөн  байгаасай. Уг нь хуулиараа бол тэгж ярих  эрхтэй хоёрхон субъект бий. Ерөнхийлөгч,  УИХ. Энийг бүр хуульчилмаар ч юм шиг  санагддаг. Миний хувьд “ард түмэн” гэж  том ярьж, энэ үгийг хэрэглэхгүйг хичээдэг.  Гэтэл ярилцлага авсан зарим сэтгүүлч  намайг тэгж хэлсэн болгоод биччихсэн  байдаг. Зурагтаар хүртэл сэтгүүлчид “ард  түмэн” гэж их ярьдаг. Ер нь ард түмэн гэж  хэн юм бэ. Монгол хэдийгээр нэг үндэстэн  давамгайлсан улс ч гэсэн иргэн бүр нь өөр  өөр хувь хүн шүү дээ.  

Н.Ж: Өчигдөр ард түмний нэг байсан  нөхөр өнөөдөр сонгуулийн эрх авчихаад ард  түмний эгнээнээс гарчихдаг. “Би, бид ард  түмэндээ…” гэж ярьдаг. Тэгэхээр өөрөө ард  түмний эгнээнээс гараад явчихаж байгаа  юм. 1940-өөд оны үед утга зохиолын хэлийг  нэлээд өөрчилж, “народ” гэдэг орос үгтэй  тулгаад “ард түмэн” гэдгийг айхтар үзэл  сурталжуулсан юм. Одоо “иргэн” гэдэг үг   хэрэглэж заншмаар санагддаг.  

Ж.Э: -Уучлаарай, түрүүн Та “хулхидахгүйгээр хийх” гэсэн үгийг Жанцанноров гуайн ярианы завсарт “шургуулсан”. Ямар учиртай юм бол?

-Зарим хүн аливаад амархан, ядрах -гүйгээр хүрэх гээд байх шиг. Нэг жишээ  хэлэхэд, Австралид болсон үер манайханд  нүүрсээ хурдан зарах боломж болж,  тэрийг дагаад Монголд өмнө нь байгаагүй    мөнгөний урсгал орж ирсэн. Бас газар  доорх баялгийн үнэлэмжийг нэмэг  дүүлж,  лиценз гэдэг цаасны үнэ нэмэгдэж, тэр үед  тодорхой хөрөнгөтэй болсон хүмүүс байгаа.  Тэгэхээр амьдрал их амархан санагдаад  хэдэн цаас цуглуулж байгаад зарчихвал  болно гэсэн хялбар аргаас цааш харахгүй  болно.

Гэхдээ тийм боломж, цаг үе дахиж  тохиохгүй л болов уу.   “За, би танай сонины даалгаврыг биелүүлэхийг хичээлээ. Янз бүрийн зүйл асуух  гэж оролдлоо. Энэ хүнд маань өөрийн бодол  байгаа учраас “Монгол банкны бодлого  ямар байна” гэж асуугаад ч нэмэргүй юм  байна. “Би бусдыг шүүмжлэх нь чухал биш,  бүх зүйл биднээс л шалтгаална. Хүн бүр  өөрөө хичээгээд, хийж байгаадаа сэтгэлээ  шингээ вэл улсынхаа бүтээн байгуулалтад   оролцож байна” гэж боддог залуу байна.

 Тиймээс  барьж байгаа шугамнаас нь давсан асуулт тавиад ч хэрэггүй юм байна.  Төрийн тэргүүлэгч нь хийх ажлаа хийг,  Засгийн газар давхар, дан дээлтэй байх нь  хамаагүй бас хийдгээ л хийг. Ер нь дор бүрнээ  хичээе л гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр  бидний яриа энд хүрээд өндөрлөж байна.  Олон улсын морин хуурын наад мын хүрээнд  болох симпозиумыг би удир дах учиртай юм.   Цаг болчихлоо” гэсээр Жанцанноров гуай   уншигч-сурвалжигчийн албаас албан ёсоор  чөлөөгдсөнөө мэдэгдэн гарч одов