УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.05.01

Ж.Энхбаяр: Монгол улсын гол гол макро үзүүлэлтүүд унахгүй байх боломж байсан

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уригдлаа.

-          УИХ-аар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр УИХ олонхийн саналаа нэгтгэчихлээ. Гэхдээ мэдээж эдийн засгийг тойрсон асуудал шүүмжлэлтэй байна. Тэгэхээр хамгийн түрүүнд МАН эдийн засгийн энэ хүнд байдлаас гарах гарцыг заасан бичиг, баримтыг эрх баригчдад өгсөн. Энэ гарцуудын талаар?

Энэ удаагийн хаврын чуулганы хамгийн чухал асуудал хэлэлцэгдэж байгаа нь эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой асуудал юм. Эрх баригчид маань эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөр байна. Тийм ч учраас эдийн засгийн хүндрэл, эдийн засагт бий болсон энэ хямралт байдлыг даван туулах төлөвлөгөөг нэн яаралтай гэсэн горимтойгоор УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Энэ бол одоо л нэг хөрсөн дээрээ бууж байгаа байдал юм. Нөгөө талаасаа их харамсалтай буюу “Ниргэсэн хойно нь хашгирав, орсон борооны хойноос цув нөмрөв”  гэдэг шиг л юм боллоо. Уналтыг зөөллөх бололцоо байсан. Ялангуяа ханшны уналт, төгрөгийн худалдан авах чадвар, Монгол улсын гадаад зээлжих зэрэглэл, нэр хүндийн асуудал, Монголтой холбоотой үнэт цаас  зэрэг Монгол улсын гол гол макро үзүүлэлтүүдтэй холбоотой бүх үзүүлэлтүүд унахгүй байх боломж байсан.

Нөгөө талаасаа их харамсалтай буюу “Ниргэсэн хойно нь хашгирав, орсон борооны хойноос цув нөмрөв”  гэдэг шиг л юм боллоо. Уналтыг зөөллөх бололцоо байсан.

Яг жилийн өмнө бид энэ асуудлыг тавиад эдийн засгийн ялангуяа байнгын хороогоор дүн шинжилгээ хийсэн. Экспертүүд дүн шинжилгээгээ танилцуулсан. Гэтэл тэрийг ч хэлэлцсэнгүй, эрх баригчид бүх зүйл сайн байна, амьдрал сайхан болж байна гэж ярьсаар байгаад жоохон цаг алдсан зүйл бий. Ямартаа ч хэлэлцээд эхэллээ. Ардчилсан нам маань 23 арга хэмжээтэй төсөл оруулж ирсэн.

Энд бид нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа. Энэ арга хэмжээнүүдийн гол санаа нь нэгдүгээрт өрийн хэмжээг нэмэгдүүлье гэсэн. Учир нь Монгол улсын эдийн засаг өөрөө өөрийгөө авч явах чадвараа алдсан байгаатай холбоотойгоор өр зээлээр л энэ хүндрэлийг давж гарах гол санаа харагдаж байна.

Дээр нь валютын орлогыг бий болгохын тулд ямар ч хамаагүй аргаар валют бий болгоё. Энд мөрийтэй тоглоомын газар, казиног оруулж ирэх нь тодорхой болсон. Гуравдугаарт, урт нэртэй хуулиар хязгаарлагдсан тусгай хамгаалалттай газарт байгаа ашигт малтмалын нөөц рүү орох нь тодорхой санааг энэ төсөл дотор оруулж ирсэн.  Ийм гурван зүйл дээр ач холбогдол өгсөн, нэлээд халхавчилсан байдалтай ийм төсөл юм. Бид үүний эсрэг арай өөр хувилбар тавьж байгаа. Нэгдүгээрт, төр бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй.

Данхайсан, төсөв орон тоо нь хэтэрсэн, урсгал зардал нь нэмэгдсэн төсөвтөө бодит шинжилгээ хийгээд төрийн албыг эрс цомхотгохгүй бол болохгүй.  2013 оны гүйцэтгэл урьдчилсан мэдээгээр гарч  эхэлж байна. 1.3 их наядаар төсөв, гүйцэтгэл тасарсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд энэ жилийн төсвийн хүрээнд  31 сая.тонн нүүрс гаргана гэсэн зорилготой байсан.

Эрдэнэс Тавантолгой компани яг өнөөдрийн байдлаар нэг сая тоннтой л сууж байна.

Бидний найдлага болсон Эрдэнэс Тавантолгой компани яг өнөөдрийн байдлаар нэг сая тоннтой л сууж байна. Бүх хувийн хэвшлүүд зогсчихсон байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, алт, зэс, төмрийн үнэ уналаа, Монгол улсын экспортод гаргаж байгаа 10 төгрөгийн 9 нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл энэ салбарт гол уналт, хямрал, үнэгүйдэл бий болчихсон үед манай төсөвт хүндрэл бий болдог. Яаралтай нэгдүгээрт төр өөрийгөө цомхотгох, илүү зардлаа хумих, дэвшиж болох зардлаа гаргах  нэг санал байна.

Хоёрдугаарт, үүнтэй холбоотой ярьж байгаа төсвийн тодотголыг яаралтай хийх,  тэвчиж болох зардлуудаа танах, хумих,  шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа зогсоох санал тавьж байгаа. Гуравдугаарт, эдийн засагт хүчтэй агшилт явагдах нь тодорхой боллоо. Эдийн засаг агшина гэдэг нь үүнийгээ дагаад бизнесийн салбарт хүндрэл бий болно.

Учир нь төрийн эдийн засаг дахь оролцоо нь хэт нэмэгдээд, үндсэндээ Монголын эдийн засгийн 10 төгрөгийн 6 нь төрийн оролцоотой бий болдог болчихсон. Эдийн засаг агшихаар үүнийгээ дагасан бизнесийн орчин, худалдаа, үйлчилгээ, барилга угсралт зэрэг олон салбарт хүндрэл үүснэ. Уналтаас бид хувийн хэвшлээ яаж авч гарах вэ гэдэг саналыг бид тавьж байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүгээс...