С.Ганбаатар: Монгол улсад гадны банк орж ирэх нөхцөл бүрдээгүй
Энэ оны хоёрдугаар сард Монголд төлөөлөгчийн газраа нээж байсан Хятадын “Bank of China” банк өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авахаар яригдаж байна. Энэ өдрүүдэд Хятадын Эдийн засгийн сайд манай улсад айлчилж байгаа тул дээрх асуудал сөхөгдөнө. Гэтэл бага хүүтэй зээлээр мөнгө хүүлж сурсан Хятадын Bank of China”банкны салбар манай улсад нээгдэх нь ямар эрсдэл авчрах вэ гэдгийг бид тооцоолох ёстой.
Манай улсын 20-иод арилжааны банк нь өнөөдөр ломбардны системээр ажиллаж мөнгө хүүлэгчийн ажил хийж байгаа энэ сиймхийгээр Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг “Bank of China” Монголд нээгдэж бага хүүтэй зээлээр бүхнийг эрхэндээ авах гэж байна. Тодруулбал, гадны том улсын нөлөөтэй банк Монголд орж ирнэ гэдэг нь эдийн засгийн нөлөөтэй гэдгээс илүүтэйгээр улс төрийн шийдвэр болно. Ийм том банк үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ аль салбарт зээлээ өгөх вэ гэдгээ өөрөө шийддэг. Тэгэхээр манай улсын аль салбараа хөгжүүлэх вэ гэдэг бодлого алдагдаж эхэлнэ гэдгийг хэлж байгаа юм.
Bank of China
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Жишээ нь уул уурхайн компаниудын томоохон бүтэшгүй юм шиг төслүүдэд зээл өгөөд бүтэхгүй болохоор нь бүх барьцаа хөрөнгө буюу лицензүүдийг уул уулаар нь тэдний барьцаа мөнгөнд авна гэдэг өөрөө улс төрийн шийдвэр болоод явдаг. Энэ олон зүйлүүдээ анхаарахын тулд аливаа улс орон гадны томоохон банкуудыг оруулж ирэхдээ энэ бол стратегийн шийдвэр, улс төрийн шийдвэр гэж үздэг.
Манай улс гадны төв банкийг оруулж ирэхээсээ өмнө өөрийн орны банкуудаа төрөлжүүлэн хүчирхэг болгож гадны банк орж ирэхэд өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай. Үүний дараа “Bank of China” мэтийн банкууд орж ирэх нь жинхэнээсээ эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Тиймээс бид ойрын хугацаанд ямар алхам хийх ёстой тухайд:
"Монгол банкны зүгээс гол бодлого барьдаг зүйл нь дүрмийн сангийн хөрөнгийг нь өндөрсгөж, олон жижиг тарсан ломбард шиг банкуудаа цомхотгож 3-5 хан үндэсний хэмжээний банк бий болгох хэрэгтэй. Тэд нь төрөлжих ёстой. Гадаад худалдаагаараа төрөлжиж байгаа тэрүүгээрээ илүү хүчтэй бол. Мөн уул уурхайн салбараар нэлээд хүчтэй зээл өгдөг, зээлийн бодлогоо сайн явуулдаг бол яг тэр банк нь явах учиртай. Нөгөөтэйгүүр арилжааны банкны хэлбэртэй явдаг бол арилжааны банкаараа хүчтэй яв. Ингэж төрөлждөг. Хүчээ төвлөрүүлж байж үндэсний компани бий болдог" гэсэн юм.