УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хороодод ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн хороодод долоо хоног бүрийн мягмар гаригт ажиллаж иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Тэрбээр өчигдөр дөрөвдүгээр хороонд ажиллаж иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсч байна. Харин ирэх долоо хоногийн мягмар гаригт нэгдүгээр хороонд ажиллах юм.
Өчигдөр дөрөвдүгээр хороонд ажиллаж иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
Иргэдийн зүгээс тойргоос сонгогдсон гишүүндээ орчны бохирдол, ус, тог цахилгаан, газар, хөдөлмөр эрхлэлт зэрэг тулгамдсан асуудлуудаар ханддаг аж. Тиймээс боломжтой асуудлуудыг нь газар дээр нь шийдвэрлэж байгаа юм.
Харин сүүлийн үед эдийн засгийн байдал хүнд байгаагаас цалин хөлсний хүрэлцээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханштай холбоотойгоор хандах нь их болжээ. Тиймээс эдгээр асуудлаар иргэдтэй уулзаж ярилцан, санал бодлыг нь сонсч байгаа юм байна