С.Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 6 аймагт шинэ орон сууцны нээлт хийлээ
MNB телевизийн “Цаг үе, үзэл бодол” шууд нэвтрүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.
Би хэсэг гадаадад томилолтоор ажиллаж байгаад ирлээ. Тэр хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ОУ-ын уулзалт хийсэн байна. Тэр талаар тодруулъя. Мөн танд тайлбар зүйл байгаа байх
Юуны өмнө телевиз үзэгчиддээ энэ оройн амар мэндийг эрье. Үндэсний телевизийнхээ Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон миний хувьд УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийнхөө тойрог, дүүргээр явж хороодынхоо иргэдтэй уулзаж иргэд сонсогчдынхоо санал бодлыг сонсч ажиллалаа. Мөн хэд хэдэн аймгуудаар явж ажилласан.
Нийгмийн хамгааллынхаа салбарт ажиллаж байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр явлаа. Хэнтий, Дархан, Орхон аймгуудад ажиллаж байгаа нийгмийн хамгааллын ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэж өнөөдрийн байдлаар 6 аймагт шинэ орон сууцны нээлт хийлээ.
2013 онд нийтдээ 8 аймаг, 4 дүүргийн 280 орчим нийгмийн хамгааллын ажилтанд засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Энэ бол нэлээд үр дүнтэй ажил байлаа. Инчеоны стратегийг хүлээж авах засгийн газрын ёслолын ажиллагааг Ази номхон далайн орнуудын оролцоотойгоор зохион байгууллаа.
Инчеоны стратегийг хүлээж авах засгийн газрын ёслолын ажиллагааг Ази номхон далайн орнуудын оролцоотойгоор зохион байгууллаа.
Энэ бол Ази номхон далайн орнуудтай хамтран зохион байгуулсан анхны тохиолдол. Шинэчлэлийн засгийн газар үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгэм, улс төр, эрх зүйн асуудлыг шийдэх үүрэг хүлээж стратегийн бичиг баримтыг хүлээж авсан. Энэ бичиг баримтыг хүлээж авахад нийтдээ 13 гадаад улс орны төлөөлөгчид ирж оролцлоо. Мөн манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ТББ-ын 800 гаруй төлөөлөгчид ирж оролцсон.
Төрийн ордонд ёслолын үйл ажиллагаа явагдаж дараа нь 2 өдрийн сургалт, семинарыг зохион байгууллаа. Нэлээд үр дүнтэй болсон.
Хоёрдахь удаагийн төрийн ордонд болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны үндэсний чуулган анх 2013 оны 5 сарын 3-нд болсон. Яг энэ жилийн ойн дээрээ ОУ-ын хэмжээний арга хэмжээ боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандах нийгмийн хандлага тодорхой хэмжээнд өөрчилж чадсан гэж харлаа.