УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.04.29
Үе үеийн Сангийн сайд нартай уулзана
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монгол Улсын үе үеийн Сангийн сайд нарыг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордноо хүлээн авч уулзана.
Үе үеийн Сангийн сайд нартай уулзаж, эдийн засаг, санхүүгийн хямралаас хэрхэн гарч, улс орны эдийн засагаа аварч үлдэж байсан, эдийн засгаа эрчимжүүлэх ямар арга хэмжээ авч байсан талаар мэдээллийг нь сонсч, саналаа солилцох юм байна.
Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэ төсөлтэй холбогдуулан үе үеийн Сангийн сайд нарын саналыг сонсч, цаашид эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг хамтдаа эрэлхийлэх аж.