Соёлын өвийг хуулиар хамгаална
Соёлын өвийг хуулиар хамгаална
2014.04.18

Соёлын өвийг хуулиар хамгаална

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Соёлын өвийн зэрэглэл, түүнийг тогтоох шалгуур, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх, соёлын биет бус өвийг сэргээн уламжлуулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн төсөлд тусгасан саналуудыг гишүүд нэлээн тодруулан ярилцсан. Зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай нийт 90 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Асуулт: С.Одонтуяа

31-р зүйл дээр дусгалт газрын бүс, хамгаалалтын бүс байгуулна, хилийн зааг тогтооно гэсэн байна. Би сүүлийн үед нэг зүйдлээс хальшираад байна. Юу вэ гэхээр хууль нь эргэж үйлчилээд дахиад л энэд газар авчихсан байсан иргэдийн өмч хөрөнгө рүү нь халдах гээд байна. Энэ хуулиар яах вэ? өмнө нь газар авсан иргэдийг яахаар заасан байгаа вэ?

Ц.Оюунгэрэл сайд хариулав

Орчны бүс болон хамгаалалтын бүс гаргаж ирсэнээрээ хэн нэгэн иргэний  авсан газарт нөлөөлөх зүйл байхгүй. Жишээ нь Орхоны хөндийд аялал жуулчлалын компаниауд, тариалалтын тайлбануудтай хувь хүмүүс ч  бий. ...


Л.Энх-Амгалан асуув: 

Соёлын өв газар нутагт тэмдгэлгээ, тайлбар, танилцуулга байрлуулна гэж байна. Үүнийг хэн хариуцах вэ? тухайн аймаг сум орон нутаг нь хариуцах уу? төсөлв нь хаанаас гарах вэ?

Ц.Оюунгэрэл сайд хариулав: Эх үүсвэр нь янз бүр байгаа. Авран хамгаалах ажилгаа бол амрах хамгаалах зардлаас, судалгааны ажлаар яваа бол тус ажлын зардлаас, үл хөдлөх бүртгэлийн ажил бол мөн тэгдээсээ гэх байдлаар явах юмаа.

Ц.Баярсайхан санал хэлэв

Соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнийг дагасан айлуудын амьжиргааг нэмэх чиглэлийн барих хэрэгтэй. Хамгаалалтын захиргаа нь орчины хэсэгт нөлөөлөх гээд хавь ойрд нь хүн хавьтуулахгүй хөөгөөд байх юм биш биздээ. Яагаад гэвэл тусгай хамгаалалтай газар нутгийн концевц энд яваад байна.